Нэгжээр саналаа худалдахыг урьжээ

2015 оны 10 сарын 29

Сонгинохайрхан дүүргээс сонгогдон гарсан УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн 2016 оны сонгуулийн сурталчилгаа эхэлжээ. Тэрбээр иргэддээ хандан "Дүүргээсээ сонгогдсон гишүүндээ санал бодлоо нээлттэй хуваалцаарай. Ингэснээр УИХ-аар батлагдан гарах хууль тогтоомжинд иргэн таны санал тусгагдана" гэсэн урилгыг тойргынхоо иргэдэд хүргүүлж, уулзалтанд ирэхийг урьжээ. Харин уулзалтанд ирэхдээ иргэдийг урилгаа үзүүлэн "нэгж аваарай" гэж сануулжээ.

Үнэхээр Л.Эрдэнэчимэг гишүүн ирэх 2016 оны сонгуулиар иргэдийн саналыг нэгжээр худалдаад авчих вий дээ... Иргэд нэгжинд хууртагдаж өөрсдийн төлөөлөлөө сонгочихвий...

Д.ЖАГАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна