Леди Гага Тони Беннеттай дахин хамтарна

2015 оны 10 сарын 29

Өнгөрсөн жил Леди Гага, Тони Беннетт хоёр Cheek to Cheek цомгоороо хөгжмийн нийгэмлэгт нэгэн шинэ хувьслыг авчирч байсан билээ. Тэдний цомогт жааз хөгжмийн алдартай зохиомжуудын каверууд орсон юм. Одоо тэд үүнийхээ үргэлжлэлийг хийж, удахгүй  танилцуулах гэж байна.

“Монструудын хатан хаан”, рок-н-роллын өмнөх шүтээн хоёрын анхны жаазын цомог нь ихэвчлэн  Америкийн чартыг тэргүүлж байлаа. Тэнд гайхах зүйлгүй, америкчууд жаазыг хайрлаж үнэлдэг юм.

Одоо жилийн дараа энэ хосууд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр шийдээд байгаа юм. “Хөнгөн төрлийн” гучаад онуудын Америк мастер Коул Портерийн зохимжууд тэдний шинэ цомгийг бүрдүүлэх аж.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна