Нийслэлийн бүтээн байгуулалт 3 жилд

Хуучирсан мэдээ: 2015.10.29-нд нийтлэгдсэн

Нийслэлийн бүтээн байгуулалт 3 жилд

Өнөөдөр Улаанбаатар хот 376 нас хүрч, нийслэлчүүд төрсөн өдрөө тэмдэглэж байна. Ингээд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойн энэ өдөр нийслэлийн бүтээн байгуулалтын сүүлийн гурван жилд хийсэн бүтээлч ажлыг танилцуулж байна.


 

МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ  376 ЖИЛИЙН ОЙД

НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 3 ЖИЛД

ШИНЭ ЗАМТАЙ УЛААНБААТАР

Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулж, 2013-2015 онуудад 100,93 км автозам шинээр барив. Хойд чиглэлийн зуслангийн замыг 40 жилийн дараа шинэчлэв. Шинээр автомашины нүхэн гарцыг 2 байршилд , явган хүний гүүрэн гарцыг 5 байршилд байгууллаа.

 

 

 

ХОТ ЭЗЭНТЭЙ БОЛОВ

Хот нүүрээ угааж, хог хаягдлаа бууруулах тусгай менежмет боловсруулав.

 

Мод, сөөгний хэмжээ 5 дахин өсөв.

Зүлэг тарилт 3 дахин нэмэгдэв

Цэцэгжүүлэлт 4 дахин нэмэгдсэн.

Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 117 байршилд орчин үеийн загвар бүхий автобусны буудал, 4 гудамжинд иж бүрэн тохижилтын ажил хийлээ.

 

Албан бус 20 хогийн цэгийг устгаж, олон жил хуримтлагдсан хур хогийг арилгав.

“Хоггүй хороо-Хоггүй гудамж” болзолт уралдааныг 2013 оноос эхлэн жил бүр зохион байгуулдаг болов.

 

  • Тохижилт хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллуулж хэвшүүлэв.
     
  • Зэрлэг ургамлын устгал 3 дахин нэмэгдлээ.

 

  • Ногоон байгууламжийн арчилгаа 7.5 дахин нэмэгдэв.
  • Зам талбайн үйлчлэгчдийн тоог 2 дахин нэмэгдүүлэв.

 

Жанжин клубын барилгыг шинэчлэн ашиглалтад оруулснаас гадна, усан спорт сургалтын таван төвийн барилгыг шинэчлэв. 500 суудалтай Жанжин клубын барилга, 5 усан спорт сургалтын төв ашиглалтад орсноор нийслэл хотын иргэд, хүүхэд багачууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдараа чийрэгжүүлэх боломж бүрдэв.

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд гудамжны зурган чимэглэл /Wall art/-ийг Нийслэлээс бодлогоор дэмжин мэргэжлийн уран бүтээлчдээр хийлгэж эхлэв.

 

ГЭР ХОРООЛЛЫН ИРГЭД ХАШАА БАЙШИНГАА БАЙРААР СОЛИВ

Улаанбаатархотын 8 дүүрэг, 37 хорооны 1506,1 гаталбайн 16109 нэгж талбар буюу нийслэлийн гэр хорооллын нийт нутаг дэвсгэрийн 14 хувь, хүн амын 9 хувь нь дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдаж байна.Бүтээн байгуулалтын ажил эхэлсэн 2 жилийн хугацаанд нийт 6999 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлсэнээс нийт 876 айлын орон сууц ашиглалтад орлоо.

ГЭР ХОРООЛЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРИЙГ ЭХЛҮҮЛЭВ

Хотын төвлөрлийг сааруулах, нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх зорилгоор эхний ээлжинд Баянхошуу,  Сэлбэ дэд төвийг байгуулахаар эхний ээлжийн санхүүжилтийг шийдвэрлэлээ.

 

АХМАДУУД ТҮРЭЭСИЙН ТОХИЛОГ ОРОН СУУЦАНД АМЬДАРДАГ БОЛЛОО

2013 онд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 300 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулав. 2015 онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 132 айлын 3 түрээсийн орон сууцыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Ахмадуудад зориулсан түрээсийн орон сууцыг ашиглалтад оруулснаар өөрийн гэсэн байр, хашаа байшингүй, айлын хашаанд гэр түрээслэдэг, подвальд амьдардаг зэрэг төрийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, зээл авах нөхцөл бүрдээгүй залуу гэр бүлд дэмжлэг үзүүлж байна.

 

ШИНЭ СУРГУУЛЬТАЙ УЛААНБААТАР

2012 оноос хойш 14 сургууль, 10 сургуулийн өргөтгөл, 34 цэцэрлэг, 10 цэцэрлэгийн өргөтгөлийг барьж ашиглалтад оруулав.

 

2014 ОНД БАГА СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН 2 ЦОГЦОЛБОР АШИГЛАЛТАД ОРОВ. 2015-2016 ОНУУДАД 14-ИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА.

 

СУРАГЧИД АВТОБУСТАЙ БОЛОВ

Нийслэлээс анх удаа алслагдсансургуулиудынсурагчдын аюулгүйбайдлыгхангах, тэднийг осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн болон хувийн өмчийн33 сургуулийг автобустай болгов. Нийт 125 автобусаар 3424 сурагчийг нэгдсэн зохион байгуулалтайгаар тээвэрлэж байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн салбарт 2013-2015 онуудад нийт 34,317.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

Улсын төсвийн19,970.6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв, Амгалан амаржих газар, Хонхор тосгоны эрүүл мэндийн төвүүд ашиглалтад орж, 20 эмнэлгийн барилгад их засвар хийж, нийслэлийн харъяа 25 байгууллагыг эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангаад байна.

Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах ажлыг эхлүүлэв.

Дахин барилгажуулах нийт 80 барилгыг 20 багцад хуваан Төсөл хэрэгжүүлэгчийнсонгон шалгаруулалтыг явуулснаас 11 багцад Төсөл хэрэгжүүлэгч шалгарч үйл ажиллагаагаа эхлүүллээ.

МОНГОЛ НААДАМ ЦОГЦОЛБОРТ НААДДАГ БОЛЛОО

 Хүй долоон худгийн хөндийд нийт 4800 га талбайн 900 га-д нь бүтээн байгуулалт хийлээ.

Агаар хөрсний бохирдол,  автозамын ачааллыг бууруулах зорилгоор техникийн захуудыг нэгтгэж “Авто худалдааны цогцолбор”  байгуулав.

 

"Авто худалдааны цогцолбор" нь 4 бүсийн 5542 автомашины зогсоолын талбайтай.

Талбайг бүрэн гэрэлтүүлэх хүчин чадалтай лед гэрэлтүүлэг, хянах камертай юм.

Хуучин 22-ын товчооноос авто худалдааны цогцолбор хүрэх  1,7 км автозамыг шинээр барив.

УЛААНБААТАР ХОТЫН ДУЛААН ХАНГАМЖИЙН 3 А, Б, ГОЛ ШУГАМЫГ Ф600/500 БОЛГОН ӨРГӨТГӨЖ, БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫГ ГҮЙЦЭТГЭВ.

  • Ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучин шугам шинэчлэгдэж, цаашид 20 жил засвар үйлчилгээ шаардагдахгүй болсон.
  • Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан орон сууцны VII хороолол, Дэнжийн 1000 орчим, МҮОНРТ орчмыг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбох, хотын төв болон зүүн хэсгийн өсөн нэмэгдэж байгаа дулаан хангамж сайжирна.
  • Хуучин дулааны шугамын хүчин чадал 30 хувиар нэмэгдсэн

 

УХААЛАГ УЛААНБААТАР

 

Улаанбаатар хот Сөүл хоттой хамтран нийтийн тээвэрт ухаалаг төлбөрийн системийг нэвтрүүллээ

Дэлхийн олон оронд нийтийн тээврийн цахим төлбөрийн системийг амжилттай нэвтрүүлсэн Сөүлийн Т-money компани нь Улаанбаатар смарт карт компанитай хамтран 2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд удирдлага, мэдээллийн болон  цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлэв.

  • Нийслэлийн нутгийн захиргааны 1211 байгууллага шилэн дансны системд шилжлээ.
  • Нийслэлийн иргэдэд зориулсан ухаалаг аппликейшн, ухаалаг үйлчилгээнүүдийг  нэвтрүүллээ.
  • Алслагдсан хороодыг нийслэлийн нэгдсэн сүлжээнд холбов.
  • Иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулав. Иргэний бүртгэлийн 5 төрлийн үйлчилгээг  иргэд хорооноосоо авдаг болов.

 

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

2015 ОН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж