“Halloween”-аар ямар үдэшлэгт явах вэ?

2015 оны 10 сарын 30

Маргааш  “Сүнсний баяр” /Halloween/ тохиох гэж байна. Монголчуудын хувьд энэ баярыг сүүлийн жилүүдэд өргөн дэлгэр тэмдэглэдэг болсон. Тэгвэл энэ баярт зориулсан үдэшлэгүүд ихэвчлэн өнөөдөр орой болох гэж байна. Та ямар үдэшлэгт явахаа шийдээгүй байгаа бол энэ мэдээллийг үзнэ үү.


1. Хотын төв цэгт буюу МУБИС-ийн чанх урд байрлах “LIGHT HOUSE” ресторан аравдугаар сарын 31-ний орой “Kizomba Halloween” үдэшлэгийг санал болгожээ. Энэ үдэшлэг таксгүйн дээр бүх бүтээгдэхүүндээ 50 хувийн хөнгөлөлт зарлан, үйлчлүүлэгчдэдээ жинхэнэ бэлэг барих гэж байна. Мөн та сүнсний баярын сонирхолтой нүүр будалтыг өөрийн хүссэн сонголтоор хийлгэж болох аж.

Кизомба ХАЛЛОВЭЭН үдэшлэг


2. CROCUS EVENT HALL-д “Dracula Halloween” парти болно. Нийтдээ 2500 хүнийг хамарсан томоохон хэмжээний парти болох юм байна. Такс 25 000 төгрөг.


3. “MARSHALL LUXURY CLUB”-т “TRANSYLVANIA” болно. Партины онцлог. Таксны 33 хувийг хүүхдийн хүчирхийллийн эсрэг хандивт зориулж байгаа юм. Такс 30 000 төгрөг.


4. X-Night Club-т “MMF Halloween” арга хэмжээ нь ашгийн бус бөгөөд кино сонирхогч залуусын зүгээс киночиддоо зориулж буй арга хэмжээ. Такс 25 000 төгрөг бөгөөд 18.00 цагт эхэлнэ.


5. Энэ Halloween-оор ямар дүрд хувирахаа шийдсэн үү?

Nuudel.mn-ээс залуусын дунд “Halloween makeover” Halloween-н шилдэг дүр хувиргалт шалгаруулах уралдааныг зарлажээ.

Уралдаанд хэрхэн оролцох вэ?
1. Nuudel.mn хуудсанд лайк дарсан байх.
2. Уралдааны постыг паблик шэйр хийсэн байх
3. Nuudel.mn хуудас руу pm-ээр Halloween-н дүр хувиргасан зургаа явуулах


6. Ямар дүрд хувирах вэ? Үргэлж л зомби, үхсэн хүн, сүнсний дүрд хувирдаг залуус магадгүй үүнийг үзээд өөр өмсгөлөөр гоёж болдог, олон сонголт байдгийг мэдэх боломжтой юм байна. Эдгээр өмсгөлүүд нь сүнсний баярын шилдэг өмсгөлөөр АНУ-д 2015 онд шалгарчээ.

М.КЕЙТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна