Өнөөдөр хаана, юу болох вэ?

2015 оны 10 сарын 30

09:00 цагт Хангарди ордны 14 давхарт НИТХ-ын ээлжит 30 дугаар хуралдаан эхэлнэ. Хуралдаанаар хэсгийн ахлагч нарын ажиллах журам болон иргэнд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэх газрын байршил хэмжээг батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

09:30 цагт Банк Санхүүгийн Академи дээр “Монгол Улсын санхүүгийн зах зээлийн 2030 он хүртэлх хугацааны шинэчлэл, хөгжлийн хөтөлбөрийн хэлэлцүүлэг” болно. 

10:00 цагт НМХГ-ын хурлын зааланд Монгол улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтанд орсон Асбест болон асбест агуулсан бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийсэн талаар мэдээлэл хийнэ. 

10:00 цагт ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 6 давхарт Монгол улсын ШУА, ОХУ-ын ШУА хоорондын 2014-2015 оны хамтын ажиллагааны үр дүнг хэлэлцэх, цаашлаад 2016-2017 онд хамтран хэрэгжүүлэх эрдэм шинжилгээ, судалгааны төслүүдийн талаар санал солилцох хурал болно.

11:00 цагт МХЕГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газраас орон даяар зохион байгуулсан "Хүний төлөө-Зөв тус" аяны хаалтын ажиллагаа Хөшигийн хөндий дэх Олон улсын шинэ нисэх буудлын төслийн талбайд болно. Хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын осол зэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл авах боломжтой.

11:00 цагт Багшийн хөгжлийн ордонд "Хэвлэл, мэдээллийн хэрэгслийн сөрөг нөлөөллөөс хүүхдийг хэрхэн хамгаалах вэ" сэдэвт хэлэлцүүлэг болно.

11:00 цагт Хөшигийн хөндий дэх Олон улсын шинэ нисэх буудлын төслийн талбайд МХЕГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газраас орон даяар зохион байгуулсан "Хүний төлөө-Зөв тус" аяны хаалтын ажиллагаа болно. Хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын осол зэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл авах боломжтой.

11:30 цагт ХЭҮК-ын сургалтын танхимд буюу 514 тоотод Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисс маргааш хэвлэлийн бага хурал хийнэ. Хэвлэлийн бага хуралд ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг нар оролцоно.

11:30 цагт “Азхур” номын их дэлгүүрт 20-р зууны шилдэг романууд цуврал номын нээлт болно.Урилгаар оролцох хүндэт зочид маань номын хэсгээс өөрсдөө уншиж,үзэгчдийн хүртээл болгоно.

12:00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд “VTV HD” телевиз “Бид монголдоо хайртай” төслийн хүрээнд Монгол залуусын мөрөөдлийг бодит болгож, дэлхийн хөгжмийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах цаг нь ирсэн гэдгийг харуулах зорилгоор нэгэн томоохон шоу төслийг хэргэжүүлэх гэж байна. Алдарт “SNOOP DOGG”-той хамтдаа “ ALL or NOTHING” төсөлд оролцон, түүнтэй хамтран дуулж, видео клипээ хийлгэх цорын ганц, шилдгийн шилдэг Монгол авъяастныг тодруулах талаар хэвлэлийн бага хурал хийнэ.

12:00 цагт Спортын төв ордны 4 давхарт Монгол, Хятадын анхдугаар экспо, соёлын солилцооны долоо хоногийн хүрээн дэх өсвөрийн хөлбөмбөгчдийн тэмцээнээс алтан медаль хүртсэн “ДМЮ”, хүрэл медаль хүртсэн “Дэрэн” клубын тамирчид мэдээлэл хийх гэж байна.

15:00 цагт Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн маргааш Чингис хаан олон улсын нисэх буудалд буунгуутаа Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан тухай мэдээлэл хийхээр боллоо. Маргааш нэгдсэн журмаар 15:00 цагт ГХЯ-ны урдаас автобус нисэх рүү хөдөлнө. 

16:00 цагт БСШУЯ-ны 401 тоот танхимд Дэлхийн банкнаас зохион байгуулж буй “Боловсролын эдийн засаг ба үр өгөөж” сэдэвт хэлэлцүүлэг болно. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна