Платини өөрийгөө шилдэг нь гэв

2015 оны 10 сарын 30

Мишель Платини

Фото: Zuma / Global Look

Түр хугацаагаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн Европын Хөлбөмбөгийн холбооны (UEFA) тэргүүн Мишель Платини, өөрийгөө Дэлхийн хөлбөмбөгийн холбооны (FIFA) даргын тушаалын төлөө өрсөлдөх хамгийн шилдэг нэр дэвшигч гэж үзсээр байна.

“Би өөрийгөө  шилтгээний өмнө зогсож байгаа дундад зууны рыцариар төсөөлж байна.  Би хөлбөмбөгийг ертөнцийг байранд нь  тавихыг эрмэлзэж байна. Гэтэл миний толгой дээрээс буцалсан тос асгах юм. Би өөрийгөө хамгаалахын тулд спортын болон эрх зүйн бүхий л  үйлдлийг ашиглан эцсээ хүртэл явах болно гэдэгт эргэлзэх зүйлгүй” гэж Платини мэдэгдлээ.

Аравдугаар сарын эхээр, FIFA-гийн Ёс зүйн хороо авлигын хэрэгт сэжиглэгдсэн Йозеф Блаттер, Платини хоёрыг хөлбөмбөгтэй холбоотой  бүхий л үйл ажиллагаанаас  90 хоногийн хугацаатайгаар холдуулсан юм. Тэр хоёр даван заалдаад байгаа.

Платини нь FIFA-гийн ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж байгаа долоон хүний нэг юм. Тэр тушаалд өөрийн нэрийгUEFA-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Жанни Инфантино, Иорданы жонон Али бин Аль-Хусейн, ӨАБНУ-ын Барилгын сайд асан, Нелсон Манделагийн хамтран зүтгэгч Токио Сексвале, FIFA-гийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Жером Шампань, Азийн хөлбөмбөгийн холбоодын байгууллагын ерөнхийлөгч шейх Салман бин Ибрагим аль-Халифа, Либерийн Хөлбөмбөгийн холбооны тэргүүн Муса Билити нар дэвшүүлжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна