ОХУ “Исламын улстай” АНУ-ын эвслийн талд тэмцэж болно

2015 оны 10 сарын 30

 

Орос  нь АНУ тэргүүтэй эвслийн “Исламын улс” бүлэглэлтэй хийж байгаа тэмцэлд туслаж болно. Гэхдээ Башар ассадын дэглэмийг дэмжихээ зогсоох ёстой хэмээн НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Александр Вершбоу мэдэгдсэн байв.

 

"Онолоор бол Орост ИУ-ыг сөнөөхөд туслан, Сирийн дайныг зогсоох боломж байгаа. Гэтэл түүний үйл ажиллагаа нь дайныг улам сунжруулж, хүмүүсийн зовлонг улам зузаалж байна” хэмээн Мадридад болж байгаа “НАТО ба хямралын шинэ тойрог” нэртэй бага хурал дээр  Вершбоу  хэлжээ.

 

“ИУ-тай  АНУ-ын толгойлсон НАТО-гийн холбоотнуудын эвсэлтэй нийлэн тэмцэхийн оронд Орос нь өөрийн “үйлчлүүлэгч” ерөнхийлөгч Ассадын дэглэмийн байр суурийг бэхжүүлэх үүднээс өөрийн хүчээ ашиглаж байна” гэж эвслийн орлогч хэлэв. Албаны хүмүүс Сирид явуулж байгаа ажиллагаагаа Ассадыг дэмжихдээ биш харин терроризмтай хийж байгаа тэмцэл гэж тайлбарлаж байгаа.

 

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна