Эрдэмтэд сонирхолтой зураг бүтээжээ

2015 оны 10 сарын 30

Фото: imago stock&people / Global Look

 

Финлянд, Их Британийн эрдэмтэд Европын орнуудын эрэгтэй, эмэгтэйчүүдийн биенд хүрч болох зургийг бүтээсэн ба тэр нь Proceedings of the National Academy of Sciences сэтгүүлд нийтлэгджээ. Энэ тухай товчоор Popular Science тоймложээ.

 

Мэргэжилтнүүд Их Британи, Итали, Финлянд, Франц Орос зэрэг орнуудын 1300 сайн дурынхнаас асуулга авсан байлаа. Асуулгад оролцсон хүн бүр өөрийн  түншүүдийн болон эрэгтэй, эмэгтэйчүүдийн “хүрч болох” биеийн зургийг гаргасан байв.

 

Асуулгын явцад ойртолт  дөхөх тусам биеийн хэсгийн хүрэлтийн хаалт  сулардаг гэж тогтоолоо. Дотно харьцаатай хосуудад бараг хаалттай хэсэг байхгүй гэнэ. Эмэгтэйчүүд танихгүй эрэгтэйд бол бүх биедээ хүрэхийг зөвшөөрдөггүй гэнэ. Харин эрэгтэйчүүд эмэгтэй хүнийг хүрэхэд танихгүй хамаагүй ихээхэн таашаалтай ханддаг ажээ.

 

Үндэстнүүдийн хоорондын биенд хүрэх хязгаарлалт өчүүхэн байв. Британи хүмүүс биендээ хүргээд байх дургүйг судалгаанд тэмдэглээд өнгөрөв. Асуулгын дагуу оросууд хязгаарлалтай, болгоомжтой биеийн хүрэлтийг зөвшөөрдөг аж.

 

“Гарсан дүгнэлт нь биенд хүрэх нь нийгмийн харилцааг барих чухал хэрэгсэл гэдгийг харуулж байна. Мэдрэмжийн зургийн бүтэц нь хүрэлтийн өгөх таашаалтай холбоотойг харуулж байна. Биеийн зарим хэсэгтээ бусдыг хүргэхгүй хязгаарлалтыг бид тавиад байдаг болохоор тэр нь улам таашаалтай байдаг ажээ” хэмээн өгүүллэгийг зохиогчийн нэг Юлия Сувилехто (Juulia Suvilehto) онцоллоо.

 

Эмэгтэй хүний биеийн хүрч болох газруудын зураг (дээд схем) эрэгтэй хүнийнх нь доод схем. Зургийг: Oxford University

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна