Apple компанийн түүхэнд байгаагүй өндөр ашиг

2015 оны 10 сарын 30

Өнгөрсөн мягмар гаригт корпорацийн удирдлагын нийтлүүлсэн тайланд энэ жилд Apple-ийн ашиг өмнө байгаагүй дээд хэмжээнд хүрснийг тэмдэглэсэн байлаа.

Одоо тоог нь нарийвчлан аваад үзэцгээе. Компанийн цэвэр орлого  сүүлийн улиралд  11,1 тэрбум доллар болон ойролцоогоор 30%-иар өсчээ. Өнгөрсөн онд өсөлт нь 8,5 тэрбум байлаа.

Ерөнхийдөө 2015 оны санхүүгийн  жилд (есдүгээр сард төгссөн) корпораци 51,5 тэрбум доллар (2014 онд 42,1 тэрбум) олсон нь тэдний хувьд дээд амжилт юм.

Энэ оныхоо амжилтыг “iPhone төхөөрөмжийн амжилттай худалдаа, Apple Watch-ийн дэлхийн хүртэмжийн хэмжээг тэлсэн мөн "Mac" сайн худалдагдсан, үйлчилгээний салбарын ашиг их байсан” зэргээр Apple тайлбарлаж байна. Хятадад “хазагдсан алиманд” сонирхол нэмэгдсэн нь амжилтын бас нэг шалтгаан болжээ. Янзаар хэлсэн ч Тим Кукт баяр хүргэхгүй байж болохгүй юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна