LG Electronics компани нь G4 цувралын шинэ ухаалаг гар утаснуудыг санал болгож байна

2015 оны 10 сарын 30

G4 Mini, G4 Stylus болон G4 C ухаалаг гар утаснууд LG G4 цувралаас залгамжлан авсан шинэ үйлдлүүд, ашиглахад эвтэйхэн байдал болон дөрөв дэх үеийн 4GLTE сүлжээнд хурдан ажиллах чадвар зэргээрээ сонирхол татаж байна.

LG G4 Mini ухаалаг гар утас нь G4 цувралын өмнөх загвараас шилдэг хэв загварыг өвлөн авсан хэдий ч илүү авсаархан эх биетэй болсон. Ухаалаг гар утасны металл маягийн хэв маягт оруулсан ар талын хосгүй хийц болон нимгэн нумарсан хэв загвар нь илүү ая тухтай хэрэглэхэд зориулагдсан юм. Гараар тохируулах горимтой 8 мегапикселийн гэрэл зургийн камер нь ийм хэмжээний үнэтэй ухаалаг гар утасны хувьд хосгүй үзүүлэлт болно. Цагаан өнгөний тэнцвэр, ISO болон дуран авайн хаалтын ажиллах хурд зэрэг үйлдлүүд нь гэрэлтүүлгийн ямар ч нөхцөлд чанартай гэрэл зураг авах оновчтой тохиргоонуудыг бүрдүүлэхэд танд тусална.  G4 Mini ухаалаг гар утсаар өөрийн гэрэл зургийг авна гэдэг маш таатай зүйл болсон, учир нь нүүрэн талын 5-мегапикселийн камераар 4 гэрэл зургаас бүрдэх цуврал гэрэл зураг авахын тулд дуран авайн өмнө зүгээр л хоёр удаа гараа атгахад хангалттай бөгөөд чанартай авсан өөрийн гэрэл зураг бэлэн болно. G4 Mini ухаалаг гар утасны 5,2 инчийн дэлгэцээр Full HD чанартай дүрсний нарийн ширхэг бүрийг таалан үзэх боломжтой юм. Ухаалаг гар утасны True IPS технологиор бүтээсэн дэлгэц нь илүү нарийн бөгөөд бодит өнгө дамжуулалт бүхий илүү өнгөний ялгаралтай дүрс гаргадаг. In-cell Touch технологи гэдгийг мэдрэгчүүд нь дэлгэцтэй шууд нэгдэн нягтарсан  гэж ойлгож болох бөгөөд үүний ачаар дэлгэц илүү нимгэн болж, агаарын жижиг үе давхарга алга болсноор дүрс яг таны хуруун дор байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ.

G4 Mini ухаалаг гар утасны техникийн үзүүлэлтүүд:

  • Процессор: 64-цэнэгтэй, 8 цөмтэй 1,5 ГГц QualcommSnapdragon 615
  • Дэлгэц: бага зэрэг нумарсан, 5,2 инчийн True IPS Full HD (1920x1080)
  • Камер: Лазерийн автомат тохируулагч болон өнгөний солонго мэдрэгчтэй 8.0 MП үндсэн камер болон 5.0 МП нүүрэн талын камер
  • Зай: 2,300 мАh, салгадаг
  • Санамж: 1,5 Гб / 8Гб/microSD
  • Үйлдлийн систем: Android™ Lollipop
  • Хэмжээ: 142.7 x 72.6 x 9.85мм
  • Өнгө: Цагаан, алтлаг, мөнгөлөг

LG G4 Stylus ухаалаг гар утас нь хүрэхэд агшин зуур хариу үйлдэл баталгаатай хийдэг бөгөөд нарны гэрэлд ч маш хурц тод дүрс гаргадаг In-CellTouch технологи бүхий 5,7 инчийн HDIPS дэлгэцээр тоноглогдсон юм. Rubberdium™ үзэг нь QuickMemo+ үйлдлийн тусламжтайгаар том дэлгэц дээр тэмдэглэл бичих болон зураг зурах боломж олгодог. LG G4 Stylus ухаалаг гар утасны 13  мегапикселийн нягтралтай үндсэн камер болон 5 мегапикселийн нягтралтай нүүрэн талын камер нь өндөр чанартай гэрэл зураг авах боломж бүрдүүлдэг. G4 Stylus ухаалаг гар утсанд суулгасан хурдан ажиллагаатай лазерийн автомат тохируулагч нь гэрэлтүүлэг муу байсан ч тод гэрэл зураг авах боломж олгоно. LG G4 Stylus ухаалаг гар утас нь Android™ 5.0 (Lollipop) үйлдлийн системийн шинэ хувилбараар ажилладаг бөгөөд олон даалгавар зэрэг гүйцэтгэх горимд ч дээд зэргийн үр ашигтай ажилладаг 4 цөмтэй 1,2 ГГц хүчирхэг процессороор тоноглогдсон юм.

G4 Stylus ухаалаг гар утасны техникийн үзүүлэлтүүд:

  • Процессор: 4 цөмтэй 1.2 ГГц QualcommSnapdragon 410
  • Дэлгэц: In-Cell Touch технологи бүхий 5,7 ийнчийн True IPS HD (1280x720) 258ppi
  • Камер: Үндсэн 13 Мп / Нүүрэн талын 5 Мп
  • Зай: 3,000мАh съемный
  • Память: 1Гб RAM / 8Гб ROM/microSD
  • Үйлдлийн систем: Android™ 5.0.2 Lollipop
  • Хэмжээ: 154.3 x 79.2 x 9.6мм, 163 г
  • Өнгө: мөнгөлөг цагаан

LG G4 C ухаалаг гар утас нь G4 ухаалаг гар утасны боломжийн үнэтэй хялбаршуулсан хувилбар юм. Нэмэлт үе давхаргыг арилгаж, мэдрэгчүүдийг 5 инчийн дэлгэцтэй нэгтгэн нягтруулсны ачаар хамгаалах шил болон дэлгэцийн хоорондох зай багассан бөгөөд дүрс таны гар дээр байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Хамгийн гол нь дүрсний чанар сайжирч, LG G4 C ухаалаг гар утасны дүрс дамжуулах чанарыг маш сайн бөгөөд сэтгэгдэл төрүүлэхүйц болгодог.      

G4 C ухаалаг гар утасны техникийн үзүүлэлтүүд:

  • Процессор: 64-цэнэгтэй, 4 цөмтэй 1,3 Ггц Qualcomm® Snapdragon 410
  • Дэлгэц: In-Cell Touch технологи бүхий бага зэрэг нумарсан 5,0 инчийн IPS HD (1280х720)
  • Камер: Үндсэн 8.0 MП/ Нүүрэн талын 5.0 MП
  • Зай: 2,540 мАh, салгадаг
  • Үйлдлийн/дотоод санамж: 1Гб / 8Гб + microSD
  • Үйлдлийн систем: Android™ 5.0.2 Lollipop
  • Хэмжээ: 139.7 x 69.8 x 10.2 мм
  • Өнгө: Алтлаг, мөнгөлөг

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна