Цэцэрлэгийн барилгын трасст орсон таван иргэнд нөхөн олговор олгоно

2015 оны 10 сарын 30

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/849 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалт”-аар батлагдсан Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 240 ортой цэцэрлэгийн барилгын трасст орсон иргэдийн өмчлөлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг баталлаа.

Иргэдийн өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгийг нөхөх олговортойгоор эргүүлэн авах 358 сая 101мянган төгрөгийг нийслэлийн 2015 оны төсөвт батлагдсан нөхөх олговрын  хөрөнгөөс санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, иргэдийн өмчлөлийн газар болон үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг Өмчийн харилцааны газарт тус тус даалгав.
     
Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч  С.Очирбат нарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
                                                                        

”240 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА”-ЫН ТРАССТ ОРСОН БАЯНГОЛ ДҮҮРГИЙН
10 ДУГААР ХОРООНЫ ИРГЭДИЙН ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН
НӨХӨХ ОЛГОВРЫН ТӨСӨВ

д/д

Газар өмчлөгч, эзэмшигчийн нэр 

Хаяг хашааны дугаар

Хөрөнгийн нөхөх олговрын хэмжээ үнэ /төгрөг/

240 ортой цэцэрлэгийн барилга”-ын трасст орсон газрын үнэлгээ

Эдэлбэрийн хэлбэр

Нийт /төг/

Үл хөдлөх хөрөнгө

Эд хөрөнгө

Хэмжээ /м2/

Үнэ /төгрөг/

0

1

2

3

4

5

6

7

8

1

Болд Урангоо 

Зүүн наран 10-р гудамж 21 тоот

110,873,788

28,665,760

700 м2

29,534,178

Өмчлөх

169,073,726

2

Самбуу Цогбаяр 

Зүүн наран 10-р гудамж 22 тоот

10,777,430

8,894,920

591 м2

24,935,285

Өмчлөх

44,607,635

3

Жамсран Нэргүй 

Зүүн наран 10-р хороо 20а тоот

31,792,944

7,767,416

407 м2

17,172,015

Өмчлөх

56,732,375

4

Бямбаноров Янжмаа 

Зүүн наран 10-р хороо 20 тоот

29,510,508

9,151,749

606 м2

25,568,160

Өмчлөх

64,230,417

5

Феодор Дуламрагчаа 

Зүүн наран 10-р гудамж 50 тоот

-

2,656,545

493 м2

20,800,500

Өмчлөх

23,457,045

 

Нийт-5

 

182,954,670

57,136,390

2,797 м2

118,010,138

 

358,101,198

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна