Авто засварын газруудыг хаажээ

2015 оны 10 сарын 30

Нийслэлийн Онцгой байдлын газар нь Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа авто засварын газар, авто үйлчилгээний газарт шалгалт хийжээ. Нийт 199 обьект хамрагдсан ч дүрэм, норм, стандартын холбогдох заалтыг зөрчсөн 1191 зөрчил илэрсэн байна. Илэрсэн зөрчлүүдээс 158-ыг нь газар дээр нь арга хэмжээ авч зөрчилгүй болгуулсан бол бусад зөрчил дээр хугацаатай даалгавар өгсөн аж.

Мөн Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай “Алтан өргөө” сууц өмчлөгчдийн холбооны орон сууцны 72а, 73 а барилгуудын зоорийн давхарт байрших авто машины гарааш, иргэн Н.Пүрэвдоржийн авто засварын газар зэрэг нийт гурван газрын үйл ажиллагааг түр зогсоожээ.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна