Гацууртын ордыг хэлэлцэнэ

2015 оны 10 сарын 30

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.00 цагт зарлагдсан бөгөөд хараахан эхлээгүй байна. Тус хуралдаанаар өнөөдөр Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх юм.

Засгийн газрын хувьд Гацууртын ордыг ашиглах тухай энэхүү тогтоолын төслийг гурав дахь удаагаа УИХ-д өргөн мэдүүлж буй. Төсөлд тус ордоос төр 34 хүртэл хувь эзэмшихээр заасны зэрэгцээ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гурван хувь байхаар Засгийн газар тусгай зөвшөөрөл эзэмшигч компанитай тохирсон юм.

Онцлоход, тус орд нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд оршдог, 50 тонн алтны баталгаат нөөцтэй, 9 жилийн хугацаанд олборлоно. Үйл ажиллагааны нийт зардал нь 1 тэрбум гаруй ам.доллар, мөн 1.8 тэрбум орчим ам.долларын борлуулалт хийж, улсын төсөвт 433 сая ам.долларын татвар, төлбөр хураамж төлөх, 1000 ажлын байр бий болгоно гэсэн урьдчилсан тооцоо бий.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна