Үндэсний супер лиг ирэх сарын 21-нд эхэлнэ

2015 оны 10 сарын 30

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Үндэсний супер лигийн 2015-2016 оны шинэ улирал энэ сарын 31-нд эхлэх байсан ч хойшлогдож, ирэх сарын 21-ны Бямба гаригт эхлэхээр тов гарлаа. Супер лигийг легионер тоглогчдын сонголт, Монгол тоглогчидтай байгуулах гэрээнүүд цэгцэрч дуусаагүй, бэлтгэл бүрэн хангагдаагүй байгаа тул түр хугацаагаар хойшлуулах хүсэлтийг багийн улирдлагууд тавьсны дагуу ийнхүү хугацааг хойшлуулжээ. Багуудын бүрэлдэхүүн, тоглогчдын шилжилт хөдөлгөөнийг ирэх сарын 11-ний өдөр албан ёсны мэдүүлгээ МҮСБХ-д өгснөөр баталгаажих юм байна.

Супер лигийн өнгөрсөн улиралд түүхэнд байгаагүй хамгийн олон баг буюу 11 баг өрсөлдсөн билээ. Харин шинэ улиралд одоогоор 9 баг оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа юм.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна