АНУ-ын эдийн засгийн өсөлт огцом буурчээ

2015 оны 10 сарын 30

 

АНУ-ын эдийн засаг санхүүгийн жилийн гуравдугаар хагаст огцом буурсан үзүүлэлт ажиглагдаж байна. АНУ-ын ДНБ-ны /дотоодын нийт бүтээгдэхүүн/ өсөлт долоогоос есдүгээр сарын хооронд 1.5 хувьтай гарсан хэмээн худалдааны яамнаас мэдээлжээ. Санхүүгийн жилийн хоёрдугаар хагаст энэ өсөлт 3.9 хувьтай байв. Түүнчлэн газрын тосны үнийн уналт АНУ-ын эрчим хүчний фирмүүдэд дарамт учруулж байгаа аж.

 

АНУ-ын төв банк бодлогын хүүгээ нэмэгдүүлэх талаар ширүүн маргаан хэдэн сар үргэлжилж эцэст нь хэвээр үлдээсэн билээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна