Шарапова, Радваньска нар хэсгээсээ шалгарлаа

2015 оны 10 сарын 30

Сингапурт болж буй шилдэг найман эмэгтэй теннисчин оролцдог WTA Finals тэмцээний улаан хэсгээс ОХУ-ын Мария Шарапова, Польшийн Агнешка Радваньска нар шалгарлаа. Өчигдөр болсон хэсгийн сүүлийн тоглолтод Шарапова Италийн Флавия Пеннеттаг 7:5, 6:1-ээр хожиж, гурав дахь хожлоо авсан юм. Мөн энэ өдөр Польшийн Агнешка Радваньска Румын Симона Халепийг 7:6, 6:1-ээр хожсоноор хагас шигшээд өрсөлдөх эрхийг авлаа. Радваньска Шарапова, Пеннета нарт хожигдсон ч орос бүсгүйгээс нэг гэм авч чаджээ.

Өнөөдөр цагаан хэсгийн сүүлийн тоглолт болох бөгөөд Испанийн Гарбин Мугуруса хоёр хожилтой бол Чехийн Петра Квитова, Германы Анжелика Кербер нар нэг хожилтой явна. Харин Чехийн Люси Шафарова хоёр тоглолт хийсэн ч хожил авч чадаагүй байна. Өнөөдөр энэ хэсгээс хагас шигшээд өрсөлдөх теннисчид тодорно.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна