Немец рэпчинг устгажээ

2015 оны 10 сарын 30

Денис Касперт

Кадр: видео YouTube

 

Америкаас Сирид хийсэн бөмбөгдөлтийн үеэр “Исламын улс” бүлэглэлд нэгдсэн немец рэпчин агсан Денис Касперт (Denis Cuspert) өртөн амиа алджээ. Энэ тухай CNN дамжуулав.

 

Түүнийг үхсэн тухай мэдээллийг Ракка хотын нэгэн оршин суугч  олон нийтийн сүлжээгээр мэдээлжээ. Гучин есөн настай Касперт Ракка хот ба Эт-Табка хотуудын хоорондын авто зам дээр  машинтайгаа бөмбөгдүүлсэн байв. Америкийн төлөөлөгч ч энэ мэдээг баталжээ.

 

Рэпер өмнө нь тайзнаа Deso Dogg нэрээр тоглодог байсан бөгөөд тэрээр 2012 онд исламчуудтай нэгдэн Абу Тальха аль-Альмани (Abu Talha al-Almani) нэртэй болсон байжээ.

 

Энэ жилийн хоёрдугаар сард Каспертийг АНУ-ын Төрийн департамент онц аюултай  террористуудын жагсаалтад оруулжээ.

 

(тайлбар: немец (нем. Deutsche) — эртний германчуудаас гаралтай ард түмэн, Герман, Австри, Швейцари, Лихтенштейны үндсэн хүн ам болдог. Нийт 140 сая орчим хүн байдаг)

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна