Хакухо Даваажаргалын хүү Махото сумо барилдана

Хуучирсан мэдээ: 2015.10.30-нд нийтлэгдсэн

Хакухо Даваажаргалын хүү Махото сумо барилдана

Сумогийн их аварга Даваажаргал “Манайх гурван үеийн аваргатай болвол мөн ч сайхан даа” хэмээн өөрийн мөрөөдлөө хэвлэлийхэнд дэлгэжээ. Гэхдээ хүүгээ заавал бөх бол гэж шахахгүй. Алдартай бөхийн удам байх хэцуү, дарамттайг өөрийн биеэр амссан гэдгээ ч Хакухо аварга ярьсан байна. Харин түүний хүү долоон настай Махото өөрийн хүсэлтээр сумод барилдахаар шийдэж шинэ маваши худалдаж авч өгтөл баярлаад, шууд бэлтгэл хийж эхэлсэн байна. Түүгээр зогсохгүй ирэх жилийн нэгдүгээр сард Токиод болох “Хакухо цом”-ын тэмцээнд оролцохоор болжээ.    

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж