2025 онд ахмадуудын тоо тэрбумд хүрнэ

Хуучирсан мэдээ: 2015.10.30-нд нийтлэгдсэн

2025 онд ахмадуудын тоо тэрбумд хүрнэ

Хүний эрхийн үндэсний комиссын төлөөлөгчид БНСУ-д болсон ACEM-ын бага хуралд оролцоод иржээ. “Ахмад настны хүний эрх ба Дэлхийн хүн амын насжилт” сэдэвт олон улсын хурлаар ахмадуудадын асуудлыг тусгайлан анхаарах шаардлага тулгарсныг онцлов. Учир нь жил ирэх тусам ахмад настны тоо огцом нэмэгдэх болжээ. Тухайлбал:

1950 он – 200 сая ахмад

1982 он – 400 сая ахмад

2001 он – 600 сая ахмад

Ахмадуудын тоо ийм байдлаар нэмэгджээ. Тэгвэл 2025 он гэхэд ахмадуудын тоо 1.2 тэрбумд хүрэх тооцоог гаргажээ.

Тэгвэл олон улсад 80-аас дээш настай ахмадын тоо 1950 онд 13 сая байжээ. Харин 2004 онд 50 сая болж огцом өссөн байгаа юм.

Ийнхүү ахмадуудын тоо нэмэгдэж байгаа  ч тэдний эрхийн асуудал хөндөгдсөөр өдийг хүрснийг олон улсын төлөөлөгчид онцолжээ. Тэгвэл ахмадуудад тулгамдсан асуудал олон улсад нийтлэг тохиолддог гэв.

Тухайлбал:

Хөдөлмөр эрхлэх боломж хомс

Нийгмийн халамж хязгаарлагдман

Насаар ялгаварлагдах

Мэдээлэл олж авах

Хүчирхийлэл, дарамтанд өртөх асуудал олон улсад нийтлэг тулгамддаг гэдгийг онцлов. Тиймээс ахмад настнуудад чиглэсэн бодлого, конвенци гаргах хэрэгтэйг онцлон ярьжээ. Дэлхийд ахмад настнуудад чиглэсэн бие даасан хуультай улс цөөхөн байдаг гэв. Монгол Улсын хувьд ахмад настны хуультай цөөн орны нэг юм байна. Тиймээс цаашид хуулийн хэрэгжилтэд анхаарч, ахмадуудад тулгамддаг нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд дөхөм болно гэдгийг ч энэ үеэр онцолжээ.

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА, Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж