“G-Dragon” Ким Тэ-ёнтой болзож байгаа юу?

2015 оны 10 сарын 30

Өмнөд Солонгосын алдарт “Big Bang” хамтлагийн дуучин “G-Dragon” охидын “Girls' Generation” хамтлагийн гишүүн Ким Тэ-ёнтой болздог гэх яриа олны анхааралд байна. Өмнөд Солонгосын алдартай хоёр хамтлагийн ахлагч нар хайрын романс үүсгэсэн мэдээлэл К-поп ертөнцөд том дуулиан тарьжээ. Гэвч “SM” болон “YG” энтертайнментууд нотолгоогүй худал цуурхал гэж дээрх мэдээллийг үгүйсгэв.

Хосуудыг болздог гэх яриа гарахын өмнө “G-Dragon” загвар өмсөгч найз  бүсгүй Мизухара Кикогоос салсан аж. Түүнчлэн Ким Тэ-ён өнгөрсөн есдүгээр сард “EXO” хамтлагийн гишүүн Бён Бэк-хёноос салсан байжээ.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ALLKPOP

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна