“ДМЮ” клубын амжилт Хөх хотод үргэлжлэв

2015 оны 10 сарын 30

БНХАУ, Монгол Улсын анхдугаар экспо, соёлын солилцооны долоо хоногийн хүрээн дэх өсвөрийн хөлбөмбөгчдийн тэмцээн аравдугаар сарын 23-27-нд ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотод болсон билээ. Тус тэмцээний аваргын цомыг хүртсэн Б.Батзаяа эзэнтэй, Д.Нанжид дасгалжуулагчтай “ДМЮ” клубээс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

ӨМӨЗО-ны Ардын засгийн газар, Хөлбөмбөгийн холбоо, Спортын захиргаа, Бүс нутгийн Худалдаа аж үйлдвэрийн газар хамтран өндөр хэмжээнд зохион байгуулсан тус тэмцээнд хоёр орны 15 хүртэлх насны ангиллын хамгийн шилдэг тус бүр дөрөв, нийт найман баг хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөхөд Монгол Улсын “ДМЮ” клуб хамгийн шилдэг нь байж, аваргын цом хүртсэн бол ӨМӨЗО-ны Ордос аймгийн шигшээ, "Дэрэн" багууд мөнгө, хүрэл медалийн эзэд болсон.

Энэ үеэр “ДМЮ” клубын ахлагч Б.Батзаяатай цөөн хором ярилцлаа.

-Юуны өмнө тэмцээний талаар дэлгэрэнгүй тайлбарыг өгөхгүй юу?

-Монголд хэдийнэ өвөл ирсэн бол Хөх хотод намрын улирал үргэлжилж байна. ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотод өнгөрсөн долоо хоногт “Монгол-Хятад экспо” болж өнгөрлөө. Энэ жил анх удаа болсон энэхүү арга хэмжээний үеэр өсвөрийн хөлбөмбөгчдийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Энд 15 хүртэлх насны шилдэг найман баг өрсөлдсөнөөс Монголын талаас “ДМЮ”, “Хараацай”, “Дэрэн”, “Монголын тэмүүлэл” багууд очсон. ӨМӨЗО-ны Ордос, Бугат аймгийн шигшээ, ӨМӨЗО-ны Биеийн тамирын сургууль болон БНХАУ-ын U-15 шигшээ багууд байсан. Монголоос очсон багуудын хувьд энд шилдэг амжилтуудыг гаргаж ирсэн багууд. Тиймээс тэнд маш том өрсөлдөөн боллоо. Бид өөрсдийнхөө багтай өрсөлдөхөөс гадна Өвөрмонголын багуудтай өрсөлдөх сайхан боломж нээгдсэн.

-Тоглолтын тухайд тайлбар өгөхгүй юу?

-Найман баг хоёр хэсэгт хуваагдсан. “А” хэсэгт “ДМЮ”, “Хараацай”, ӨМӨЗО-ны Ордос, Бугат аймгийн шигшээ баг, “В” хэсэгт “Монголын тэмүүлэл”, “Дэрэн”, БНХАУ-ын Хэбэй мужийн шигшээ баг болон ӨМӨЗО-ны Биеийн тамирын дунд сургуулийн багууд багтсан. Эндээс аваргын төлөө “ДМЮ”, “Ордос” багууд, хүрэл медалийн төлөө ӨМӨЗО-ны Биеийн тамирын дунд сургуулийн баг “Дэрэн” багууд үлдсэн юм. Манай “ДМЮ” багийн хувьд хэсэгтээ Ордос багтай 1:1-ээр тэнцээ хийгээд байсан. Тиймээс бид аваргын төлөө бүх нөөц боломжоо ашиглан тактикаа өөрчлөн тоглосноор 5:2-оор илүүрхэн хожсон сайхан тоглолтыг үзүүллээ. Харин “Дэрэн” баг өрсөлдөгчөө 2:1-ээр хожсон байгаа.

Биднийг Хайнан арал дээр бэлтгэл хийхийг урьсан. Энэ бол бидэнд сайхан боломж гарч ирж байгааг харуулсан үйл явдал болсон. Тэнд бэлтгэл хийснээр Аргентин, Бразил хүүхдүүтэй тоглож, тэдний ур чадвараас судлах боломж гарна гэдэгт итгэлтэй байна.

-“ДМЮ” багаас хамгийн олон гоолыг хэн оруулсан бэ?

-Бид нийт таван тоглолт хийсэн. Манай тамирчдын хувьд бүгд жигдхэн байдаг. Харин тэднээс энэ удаагийн тэмцээнд хамгаалагчийн үүргээр тоглодог Н.Тэнгис 4 гоолыг эсрэг багийн хаалганд хийсэн нь хамгийн олон гоол болсон. Түүний хувьд шигшээ тоглолтод гурван гоолыг хийсэн байгаа. Мөн багийн дасгалжуулагч Д.Нанжид шилдэг дасгалжуулагч болсон юм.

-Өвөрмонголын багтай бэлтгэл хийх болсон гэж сонслоо?

-Хятадын Засгийн газраас тодорхой бодлого гарсны үр дүнд Өвөрмонголын 12 сумын дунд сургуульд шинэ футзалны ордонг бариад дууссан байна. Мөн Хятадын Хайнан арал дээр Өвөрмонголын зургаан талбайтай цогцолбор бүхий бэлтгэлийн бааз баригдсан. Энд олон орны тамирчдыг урин хамтарсан бэлтгэлийг хийж, дэлхийн улс оронтой туршлага солилцох дэлхийн бэлтгэлийн төв болгох бодлого дээр Өвөрмонголын хөлбөмбөгийн холбоо ажиллаж байгаа юм билээ. Биднийг Хайнан арал дээр бэлтгэл хийхийг урьсан. Энэ бол бидэнд сайхан боломж гарч ирж байгааг харуулсан үйл явдал болсон. Тэнд бэлтгэл хийснээр Аргентин, Бразил хүүхдүүдтэй тоглож, тэдний ур чадвараас судлах боломж гарна гэдэгт итгэлтэй байна. Энэхүү бэлтгэлд жил бүр Монголоос хүүхдүүд очиж хамрагдана гэдэг бол бид өөрсдийн хөгжиж байгаа байдал, бусдын хөгжиж байгаа байдлыг харах болов уу. Мөн өөрсдийнхөө төвшинг харах томоохон боломж нээгдэх учиртай.

-“ДМЮ” баг өнгөрсөн онд дотооддоо болсон тэмцээн уралдаанд үнэхээр үнэмлэхүй амжилтыг үзүүлжээ. Гэтэл энэ амжилтаа бататгаж Олон улсын тэмцээнд түрүүлээд ирлээ.?

-Манай багийн хувьд өнгөрсөн онд дотооддоо болсон тэмцээнд амжилттай оролцож, дөрвөн том тэмцээний гурван түрүүг авсан. МХБХ-ны УАШТ-ий 13 нас, 15 хүртэлх нас, МХБХ-ны лигийн 13 хүртэлх нас, “Дуулиан-2020” футзалын тэмцээний аваргын цомыг энэ онд авлаа. Мөн Монголын хүүхдийн спортын V их наадмын мөнгөн медалийг хүртсэн. Энэ мэтчилэн энэ онд амжилт арвин байлаа. Энэ амжилтаа бататгаж Хөх хотод болсон Олон улсын тэмцээнд амжилттай оролцоод ирлээ.

-Тэмцээнээс харж байхад Өвөрмонголын өсвөрийн тамирчдын ур чадвар ямар санагдсан бэ? Цаашид танай багийн зорилт юу вэ?

-Энэхүү тэмцээнд Өвөрмонголын өсвөрийн шилдэг багууд оролцсон. Тэд бол үнэхээр сайн багууд юм билээ. Мөн их хурдтай. Манай тамирчид эхний тоглолтуудад удаан байгаа нь харагдсан. Харин тоглолтоос тоглолт руу алдаагаа засаж тоглолоо. Бид энэ өсвөрийн баг дээрээ багаа сайтар бүрдүүлж, Азийн хэмжээнд өрсөлдөх баг гаргахыг хичээн ажиллаж байна. Цаашид олон төлөвлөсөн зүйл байгаа. Мэдээж ирэх онд биднийг олон сорилтууд хүлээж байгаа.

"ДМЮ" клубын 15 хүртэлх насны баг. Багийн ахлагч Б.Батзаяа, менежер Б.Билгүүн, дасгалжуулагч Д.Нанжид.


 

МОНГОЛ, ХЯТАДЫН СОЁЛЫН СОЛИЛЦООНЫ 7 ХОНОГИЙН ХҮРЭЭНД ЗОХИОГДСОН ӨСВӨРИЙН ХӨЛБӨМБӨГЧДИЙН АНХДУГААР ТЭМЦЭЭН (X.23-27)

 

“А” хэсэг:

Ордос - ДМЮ 2:3

Бугат - Хараацай 0:2

Ордос - Бугат 0:0

 

ДМЮ - Хараацай 2:0

ДМЮ - Бугат 7:1

Хараацай - Ордос 2:3

Баг

Тт

Хо

Тэ

Хд

Х/Б

А/Б

Б/З

О

1

ДМЮ

3

3

-

-

12

3

+9

9

2

Ордос

3

1

1

1

3

3

-

4

3

Хараацай

3

1

-

2

4

5

-1

3

4

Бугат

3

-

1

2

1

9

-8

1

 

“В” хэсэг:

Дэрэн - Монголын тэмүүлэл 1:3

БТМС – Хэбэй 3:2

Дэрэн - БТМС 3:1

Монголын тэмүүлэл – Хэбэй 2:0

 

Монголын тэмүүлэл - БТМС 1:4

Дэрэн – Хэбэй 1:0

 

Баг

Тт

Хо

Тэ

Хд

Х/Б

А/Б

Б/З

О

1

БТМС

3

2

-

1

8

6

+2

6

2

Дэрэн

3

2

-

1

5

4

+1

6

3

Монголын тэмүүлэл

3

2

-

1

6

5

+1

6

4

Хэбэй

3

-

-

3

2

6

-4

0

V байрын төлөөх тоглолт:

Хараацай - Монголын тэмүүлэл 2:9

VII байрын төлөөх тоглолт:

Бугат – Хэбэй 0:1

Хагас шигшээ тоглолт:

ДМЮ – Дэрэн 1:1, т.ц 4:2

БТМС – Ордос 0:1

Хүрэл медалийн төлөөх тоглолт:

Дэрэн – БТМС 2:1

Шигшээ тоглолт:

ДМЮ – Ордос 5:2

Ч.БОЛОРЧУЛУУН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна