Халх голынхон гарын үсэг цуглуулж байна

2015 оны 10 сарын 30

Сэтгүүлч:
Дорнод

Дорнод аймгийн нутаг дахь Халх голын нутгийг чөлөөт бүс болгох УИХ-ын 75 дугаар тогтоол багагүй эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм. Тэгвэл яг одоо Чингисийн талбайд Халх гол сумын иргэд, мөн өмгөөлөгч Г.Батбаяр нар Халх голыг чөлөөт бүс болгох 75 дугаар тогтоолыг цуцлах асуудлаар иргэдээс санал асуулга явуулж, гарын үсэн цуглуулж байна. Энэ үеэр Дорнод аймгийн нутгийн зөвлөлийн дарга Д.Цогтбаатар ингэж ярилаа.

Дорнод аймгийн Халх гол сумын иргэдийн хувьд УИХ-ын 75 дугаар тоот тогтоолыг эсэргүүцэн орон нутагтаа жагсаал зохион байгуулсан юм. Улмаар Өргөдлийн байнгын хороонд 1600 гаруй иргэний гарын үсэг бүхий өргөдөл илгээсэн билээ. Гэсэн ч тэдний өргөдлийн хариуг хуульд заасан 20 хоногийн дотор өгөөгүй хэмээн мэдээлэв. Мөн сүүлд Чингисийн талбайд тайван жагсаал өрнүүлсэн.

Тэд энэ удаад Чингисийн талбайд 801 иргэний гарын үсэг цуглуулах зорилготой байгаа аж.

Б.ЗАЯА

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна