Ираны шинэ баллистик пуужин туршлаа

Хуучирсан мэдээ: 2015.10.30-нд нийтлэгдсэн

Ираны шинэ баллистик пуужин туршлаа

Иран шинэ, өндөр нарийвчлалтай, алсын зайн тусгалтай баллистик пуужингаа туршжээ. Уг пуужин нь 2000 км хүртэл зайд буй дайсны байг устгах чадалтай аж.

Ираны Батлан хамгаалахын сайд Хосейн Салами “Батлан хамгаалах салбарт тусгалын алдаагүй 2 мянган км-т тусах пуужин үйлдвэрлэнэ гэдэг нь бид энэ радиуст буй хөдөлгөөнгүй болон хөдөлгөөнтэй байг оновчтой устгана гэсэн үг” хэмээн шинэ пуужингийнхаа тухай онцолсон байна.

"Имад" хэмээн нэрлэсэн уг пуужин жирийн цэнэгт хошуутай аж.

Т.МӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж