Ерөнхийлөгч Халх гол явна гэдэг ташаа мэдээлэл гэв

Хуучирсан мэдээ: 2015.10.30-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Халх гол явна гэдэг ташаа мэдээлэл гэв

Халх гол орчмын газрыг чөлөөт бүс болгох тогтоолын төслийг УИХ өнгөрсөн хаврын чуулганаар буюу баяр наадмын өмнөхөн баталсан. Уг тогтоолын төсөлтэй холбоотойгоор нийгэм, улс төрийн хүрээнд багагүй маргаан үүсээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Халх гол суманд очиж, нөхцөл байдалтай биеэр танилцана гэсэн мэдээлэл зарим хэвлэлээр цацагдаад байна. Тиймээс Ерөнхийлөгчийн Тамгын газраас энэ талаар тодруулахад “Ерөнхийлөгч Халх гол сум явна гэдэг ташаа мэдээлэл байна. Ерөнхийлөгчийн ойрын төлөвлөгөөнд ийм асуудал байхгүй" гэв.

"Халх голыг чөлөөт бүс болгох тогтоолын төслийг УИХ-аас баталсан. Тиймээс энэ асуудал Ерөнхийлөгчтэй ямар ч хамааралгүй гэсэн үг. Уг тогтоолын төслийг буцаая гэвэл гишүүд юм уу Засгийн газар ахин хууль санаачилж, УИХ-аар оруулж байж л шийдэх асуудал" гэдгийг албаны хүн хэллээ. Тэгэхээр Ерөнхийлөгч Дорнод аймгийн Халх гол суманд очих, нөхцөл байдалтай биеэр танилцана гэсэн мэдээлэл "бор шувуу" болж таарч байна.

 Г.ТУУЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж