Гадаад хэргийн яамд хоорондын консулын XVII зөвлөлдөх уулзалт болов

Хуучирсан мэдээ: 2015.10.30-нд нийтлэгдсэн

Гадаад хэргийн яамд хоорондын консулын XVII зөвлөлдөх уулзалт болов

Монгол Улс, БНХАУ-ын Гадаад хэргийн яамд хоорондын Консулын XVII зөвлөлдөх уулзалт 2015 оны 10 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болов.

Консулын зөвлөлдөх уулзалтад монголын талаас Гадаад хэргийн яамны Консулын газрын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Болд, хятадын талаас БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Консулын газрын дэд дарга хатагтай Хө Инь тэргүүтэй төлөөлөгчид оролцов.

Консулын зөвлөлдөх уулзалтын үеэр хоёр тал албан ёсны хэлэлцээ хийж, хятадын талын төлөөлөгчид Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягт бараалхав.

Монгол Улс, БНХАУ-ын Гадаад хэргийн яамд хоорондын Консулын XVII зөвлөлдөх уулзалт нь монгол, хятадын Гадаад хэргийн яамд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хоёр орны консулын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, иргэдийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой зарим асуудлуудыг шийдвэрлэхэд  чухал ач холбогдолтой болов.

ЭХ СУРВАЛЖ: ГАДААД ХЭРГИЙН ЯАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж