Тусгай зөвшөөрөл авах саналыг ирэх сарын 18 хүртэл авна

2015 оны 10 сарын 30

Ашигт малтмалын газраас хайгуулын 538 тусгай зөвшөөрөл шинээр олгожээ. Одоогоор аймгийн Засаг даргаас санал авахаар бэлтгэж байгаа 562 өргөдөл байгаа аж.

Ашигт малтмалын тухай хуулийн  дагуу ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуул хийх зөвшөөрөл олгох 4 удаагийн сонгон шалгаруулалт явуулсан байна.

Дээрх сонгон шалгаруулалтыг 37 талбайд зарласан бөгөөд одоогийн байдлаар 10 талбайд тусгай зөвшөөрөл олгоод байна. Харин 16 талбайд аж ахуйн нэгжүүдээс  санал ирүүлээгүй бөгөөд энэ сарын 14-нд 9 талбайд сонгон шалгаруулалт зарлаж саналыг ирэх сарын 18-ны өдөр хүртэл хүлээж авах юм байна.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна