Ерөнхийлөгч шинээр томилогдсон шүүгчдэд үнэмлэх гардууллаа

2015 оны 10 сарын 30

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 167 дугаар зарлигаар анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон шүүгчдэд үнэмлэх гардуулах ёслолын ажиллагаа төрийн ордны Иргэний танхимд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч нийт 37 шүүгчид үнэмлэх гардуулсан ёслолын ажиллагаанд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа, Д.Дамдин-Од, Д.Эрдэнэчулуун, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нар оролцлоо.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд:

Дамцагдоржийн Бүрнээг Булган аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Цэнджавын Байгалмааг Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Цогийн Одмаа, Цэнд-Аюушийн Мөнхзул, Лувсандоржийн Өлзийсайхан нарыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд:

Баяраагийн Батаа, Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ нарыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Нямжавын Баярмаа, Буянтын Дуламсүрэн нарыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Чинзоригтийн Мөнхтуяаг Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, 

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд:

Чадраабалын Жаргаланг Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Нэргүйн Хангал, Баяраагийн Баярмаа, Хонгорын Энхзаяа, Багашарын Азбаяр, Даваадоржийн Энхцэцэг, Чулуунбаатарын Нямсүрэн нарыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Ганболдын Амаржаргалан, Дашдоржийн Золзаяа, Ийгэрийн Амартөгс, Хувсааралын Дашдэчмаа, Дамдингийн Батцэцэг нарыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд,

Авуталивын Жархынгүлийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд,

Чойжоогийн Баярцэнгэлийг Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд,Отгоогийн Одончимэгийг Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд,

Цэндийн Наранчимэгийг Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд,

Лхагвасүрэнгийн Хишигдэлгэрийг Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд,

Төмөрийн Балжиннямыг Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд,

Адшаагийн Үүрийнтуяаг Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд,

Аюурзанын Энхтөрийг Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд

Цамбын Эрдэнэзууг Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд,

Батсайханы Мөнхзулыг Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд,

Дугарсүрэнгийн Алтантуулыг Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд,

Лувсанравжаагийн Дэлгэрцэцэгийг Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд,

Бадарчийн Маринаг Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд,

Гал-Эрдэнийн Даваахүүг Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд.

Сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалд:

Батжаргалын Нармандахыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилогдсон шүүгчдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шүүгчийн үнэмлэх гардуулж, амжилт хүслээ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна