Ойрын өдрүүдэд дулаарна

2015 оны 10 сарын 31

2015 оны 10 дугаар сарын 30-ны 20 цагаас 10 дугаар сарын 31-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Увсын өмнөд, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Ховд, Говь-алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан,  бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 14-19 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар  шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 9-11 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.

2015 оны 11 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 05-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв: 

2-нд баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 3-нд баруун болон төвийн нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст цас орно. Салхи 1-нд Алтайн уулсаар, 2-нд баруун зүгийн нутгаар  секундэд түр зуур 18-20 метр, 3-нд ихэнх нутгаар, 4-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 3-нд нутгийн баруун хагаст, 4-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна