Террористуудтай бодсон Орос тооцоо

2015 оны 10 сарын 31

© AP Photo/Vladimir Isachenkov, архив

 

Сирид террористуудын эсрэг ажиллагаа эхэлснээс хойших нэг сарын дотор Оросын Агаар сансрын хүчний нисэх онгоцнууд террористуудын 1,6 мянга гаруй дэд бүтцийн байгууламжийг устгалаа гэж ОХУ-ын ЗХ-ний Жанжин штабын оператив газрын дарга хурандаа генерал Андрей Картаполов мэдээлэв.

 

 

"Оросын нисэх бүлэглэл Сирид үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш нэг сар өнгөрлөө. Зарим нэг үр дүнгийн талаар тайлагнах цаг болж байна. Сарын дотор манай онгоцнууд 1391 удаа байлдааны нислэг хийж, террористуудын 1623 байгууламжийг устгалаа” хэмээн Картаполов хэллээ. Түүний хэлснээр, устгасан байгууламжуудад 249 удирдлагын болон холбооны байрнууд, террористуудыг бэлтгэх 51 лагерь, тэдний гар хийцийн тэсрэх төхөөрөмж бэлтгэж байсан 31 үйлдвэр цех, зэвсгийн болон шатахууны 131 агуулах, 371 бэхэлсэн байрлал, 786 хээрийн лагерь болон баазууд орж байгаа гэнэ.

 

Сири дэх ОХУ-ын байлдааны ажиллагаа

 

Оросын Агаар, сансрын хүчний Сири дэх ажиллагаа есдүгээр сарын 30-нд тус орны ерөнхийлөгч Башаар Ассадын хүсэлтээр эхэлсэн юм. Оросын нисэхийг бүлэгт Су-30СМ сөнөөгч онгоц, фронтын бөмбөгдөгч Су-24М ба Су-34, дайрагч Су-25 онгоцнууд болон нисдэг тэрэгнээс бүрэлдсэн 50 онгоцнууд орж байна. Оросын онгоцнууд Сирийн армитай зохицон террористуудын байрлалд цохилт өгч байгаа юм. Орос хуурай замын цэргийн ажиллагаа явуулахаар төлөвлөөгүй байна. Аравдугаар сарын 7-нд Каспийн флотын бага оворын пуужинт хөлгүүд "Калибр-НК" гэдэг далавчит пуужингаар “Исламын улс” бүлэглэлд агаарын цохилт өгсөн байв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна