«Исламын улс» 13 сэтгүүлчийг хөнөөжээ

2015 оны 10 сарын 31

Фото: AP

 

“Исламын улс” гэх террорист бүлэглэлийн дайчид наад зах нь 13 сэтгүүлчийг хөнөөгөөд байна гэж “Хил хязгааргүй сурвалжлагчид” гэх олон улсын байгууллагын мэдээлэл өгүүлсэн байна.

 

Сэтгүүлчдийг тэд 2014 оны зургадугаар сард эзэлсэн Иракийн хойд нутгийн Мосул хотод устгасан байлаа. Үүгээр тэд хотыг “мэдээллийн хар цоорхой” болголоо.

 

“Хил хязгааргүй сурвалжлагчид” онцлохдоо, сэтгүүлчид болон хэвлэлийн бусад ажилтнууд ИУ-ын гол байн нэг болж байна гэв. Одоогоор ИУ бүлгийн барьцаанд байгаа хэвлэлийн 48 төлөөлөгч нарын 10 хүний хувь заяа тодорхойгүй байна.

 

Энэ жилийн наймдугаар сард дайчид Мосул хотод Saladin TV сэтгүүлч Адель Саэфийг эцгийнх нь хамт буудан хөнөөсөн байна. Үүнээс өмнөхөн Мосул хотын телевизид ажиллаж байсан сэтгүүлч Самах Мухаммад гэрэл зурагчин Валид Абдулла хоёрыг хөнөөжээ.

 

2014 оны есдүгээр сард Америкийн сэтгүүлч Стивен Сотлоффыг цаазалснаа тэд сүлжээгээр үзүүлсэн байлаа. Түүний хоолойг хэрчсэн алуурчин Их Британийн Дэвид Хэйнсийг хөнөөнө гэж занал хийж байсан юм. Хожим түүнийг мөн цаазалжээ. Сотлоффын алуурчин Америкийн гэр зургийн сурвалжлагч Жеймс Фоулийг мөн цаазалжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна