Курода иенийн ханшийг унагав

2015 оны 10 сарын 31

Японы банкны тэргүүн Харухико Курода

Японы банк дахиад 2015-2016 онуудын санхүүгийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүн ба инфляцийн дүгнэлтээ буулгалаа. Төв банкны тэргүүн Харухико Курода ээлжит хуралдааныхаа дүнгээр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Японы инфляцийн хандлага сайжирсныг тэмдэглээд шаардлагатай гэвэл мөнгө зээлийн бодлогоо засна гэлээ.

Шинэ хүнсний бүтээгдэхүүн, хэрэглээний татварыг нэмснийг тооцолгүйгээр инфляцийн 2%-ийн зорилгот төвшин 2016 санхүүгийн төвшины хоёр дугаар хагаст хүрнэ. Өмнө ньТБ ирэх санхүүгийн жилийн эхний хагаст хурдсана гэж байсан юм.

2015 оны санхүүгийн жилд жилийн дундаж инфляци тэр стандартын дагуу 0,1 хувь байх аж. Уул нь 0,7% гэж төлөвлөж байсан юм. Дараагийн жилд 1,9% - 1,4%, 2017 онд 1,8% гэсэн төвшинд тогтоогдсон байв.

Японы эдийн засгийн өсөлтийг долдугаар сард дүгнэсэн 1,7 хувиас 1,2 хувь хүртэл буулгажээ. 2016 онд 1,5% - 1,4%, 2017 онд 0,2% биш 0,3% байна гэлээ.

Японы банк эдийн засгийн гол эрсдэл нь Хятад, АНУ-ын эдийн засгийн байдал тодорхойгүй байгаа явдал гэж үзлээ. Мөн дэлхийн санхүүгийн мөнгө, зээлийн бодлогын нөлөөг бас нэрлэв. Үүний зэрэгцээ Японы засгийн газар хэрэглээний татварыг 2017 оны дөрөвдүгээр сард дахин нэмэх гэж байгаа нь эдийн засагт эрсдэлтэй гэсэн юм.

Иенийн ханш Японы банкны тэргүүний мэдэгдлийн дараа доллартай харьцуулахад дахин доошлов.

Өнгөрсөн баасан гаригт хийгдсэн Японы банкны ээлжит хуралдаан тус оронд инфляци суларсан ч ханшаа хэвээр үлдээв. Банк жилийн мөнгөний баазаа 80 их наяд иенийн хэмжээнд барьж байхаар шийдлээ.

Есдүгээр сард инфляцийн гол үзүүлэлт хоёр дахь сардаа хасах 0,1% байв. Гэвч Японы банк түүнийг түр зуурын, нефтийн үнийн уналтын улмаас инфляцийн дарамт ихсэнэ гэж үзжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна