Б.Батзаяаг баривчилжээ

2015 оны 10 сарын 31

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяаг өнгөрсөн шөнө гэрээс нь баривчилжээ. Түүнийг баривчилсан даруйдаа Зайсан дахь хорих газар саатуулсан байна. Түүнээс гадна Ухаахудаг-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг С&Т” компанийн захирлыг баривчилсан байна.

“Самсунг С&Т” компани нь албан ёсны “Самсунг” компанитай холбоогүй гэх мэдээлэл өмнө цацагдаж байсан. Дээр нь огт тендер зарлалгүйгээр төмөр замын ажлыг хийлгэхээр шалгаруулсан тухай мэдээлэл бий. Хэдэн зуун сая долларын хөрөнгө оруулалттай ажлыг ердөө 100 мянган долларын дүрмийн сантай компаниар гүйцэтгүүлэхээр болсон нь ашиг сонирхлын зөрчилтэй, авлига хээл хахуулийн хэрэгт холбогдсон тухай баттай эх сурвалжууд хэлж байна. Одоогоор Чингис бондны мөнгөнөөс 260 сая орчим долларыг зарцуулсан ч төмөр замын ажил дуусаагүй байгаа юм.

Энэхүү хэрэгт тухайн үед Зам тээврийн сайд байсан хүмүүсийг ч татаж магадгүй байгаа аж. Эхний ээлжинд байцаалт авахаар төлөвлөөд байгаа гэнэ. Ийнхүү Монголын төмөр замтай холбоотой хэргийн дуулиан дэгдлээ.

Л.ХАЛИУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна