Dolce&Gabbana: Софиа Лоренд бэлэг барив

2015 оны 10 сарын 31

Сая сая эрчүүдийн сэтгэлийг шархлуулсан, сая сая эмэгтэйчүүдийн дуурайл болсон агуу эмэгтэй Софиа Лорены 81 насны ойд зориулан италийн шилдэг дизайнчид Доменико ба Стефано хоёр Sophia Loren No1 маркийн Софийн уруулын өнгийг давтсан гоо сайхны бүтээгдэхүүн гаргажээ.

Софиа бол “Эмэгтэй” гэж том үсгээр бичигдэх, алдартай эмэгтэй юм. Түүнд зориулсан уруулын будаг нь яг түүн шиг дэгжин ганган, гоё болжээ. Будгийн алтан саван дээр нь София Лорены гарын үсгийн таталбарыг буулгасан байв.

Доменико Дольче, Стефано Габбана нарын өгүүлснээр, Sophia Loren №1 уруулын будаг нь «Баярлалаа, Софиа!» гэж хэлэх арга, шалтгаан гэнэ. Итали үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн билгэдэл гэж дэлхийд тооцдог эмэгтэйд үзүүлсэн хүндэтгэл, бишрэл ажээ.

«София бол бидний урам, уран сэтгэмжийн эх сурвалж юм. Бид ер бусын дэгжин уруулын будгаа түүнд зориулан нэрээр нь нэрлэн бэлэглэж байна » гэж дизайнерүүд ярьж байна.

Жүжигчин эмэгтэй шигээ уруулын будгийн өнгө ер бусын. Инторын, боловсорсон ягаан-улаан өнгө нь Софийн хэрэглээний өнгө бөгөөд мэдээж бүтээхдээ Лореныг өөрийг нь оролцуулжээ. Уруулын будгийн өнгөний аяс уруул, арьсны байгалийн өнгийн тодотгол бөгөөд ямар ч арьсанд тохиромжтой.

Уруулын будаг дээд зэргийн чанартай, уруулыг чийгшүүлж, өнгөө барьж, уруулд гоё гялбааг өгч байна. Сарнай цэцгийн хөнгөн амтаа үлдээсэн бөгөөд компанийн үзүүлбэрийн бүх шатанд дизайнерүүд уг будгийг ашигладаг. Лорен шиг л дэгжин будаг юм л даа, ярих юмгүй!

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна