Умайн хүзүүний хавдрын шинжилгээг үнэгүй хийж байна

2015 оны 10 сарын 31

Эмэгтэйчүүдийн дунд тохиолдох хорт хавдрын өвчлөлийн гуравдугаарт умайн хүзүүний хорт хавдар орж, нийт хорт хавдрын тохиолдлын есөн хувь, эмэгтэйчүүдийн хорт хавдрын 12 хувийг эзэлдэг аж.

Шинээр оношлуулсан нийт тохиолдлын 60 гаруй хувь нь гурав, дөрөвдүгээр үе шат буюу хожуу үедээ оношлуулж, 50 орчим хувь нь оношлуулсан жилдээ нас барж буй нь эрт илрүүлэх арга хэмжээ хангалтгүйг харуулсан явдал гэж эмч нар тайлбарладаг. Тиймээс 2012 оноос эхлэн өрхийн эмнэлгүүдэд умайн хүзүүний хорт хавдрыг эрт илрүүлэх эсийн шинжилгээг авч эхэлсэн ч хүмүүс мэдээлэлгүйн улмаас төдийлөн идэвхтэй хамрагддаггүй аж. Уг шинжилгээнд 30, 33, 36, 39, 42, 45, 48, 51, 54, 57, 60 настай эмэгтэйчүүд хамрагдах боломжтой. Харин энэ жилийн тухайд 1985, 1982, 1979, 1976, 1973, 1970, 1967, 1964, 1961, 1958, 1955 оны хүмүүс үнэ төлбөргүй хамрагдах боломжтой болжээ. Шинжилгээ сарын тэмдгийн мөчлөгөөс бусад үед өгөх бегөөд шинжилгээ өгөхөөс 48 цагийн өмнө шүршүүрт орохгүй байх. Мөн эмэгтэйчүүдийн тос, ариун цэврийн хөөс зэргийг хэрэглэхгүй, бэлгийн харьцаанд орохгүй, жирэмснээс сэргийлэх эм уухгүй мөн үтрээгээр лаа, тампон, цацлага эмчилгээ хийхгүй байх ёстой аж.

Д.ЖАГАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна