Судлаач С.Бат-Эрдэнэд зориулсан тоглолт болно

2015 оны 11 сарын 1

Эрдэмтэн судлаач С.Бат-Эрдэнэд зориулсан хандивын толголт өнөөдөр 19.00 цагаас "Улаанбаатар паласе" концертын их танхимд болох гэж байна.

Судлаач С.Бат-Эрдэнийн хувьд "Ходоодны хорт хавдар нь эцсийн шатандаа орсон. Хэвлийн усжилттай” гэж оношлогдсон бөгөөд БНСУ-ын SAM Medical Center эмнэлэгт яаралтай хагалгаанд орвол амь насыг нь аврах боломжтой гэсэн байна. Эмчилгээний зардал нь 123 сая төгрөг болжээ. Улмаар С.Бат-Эрдэнийн найз нөхөд, хамт олон нь элэг нэгт ахан дүүс нийлж, хандивын тоглолт зохион байгуулахаар болжээ.

Тоглолтонд:

  • АЖ Д.Самбуу
  • АЖ Ч.Батсайхан
  • МУГЖ Ж.Уранчимэг
  • МУГЖ Э.Бүрнээбаяр
  • МУГЖ М.Бямбажав
  • МУГЖ Г.Батбаяр
  • МУСТА А.Хосбаяр
  • МУСТА Г.Чинболор
  • МУСТА Н.Баасандорж
  • МУСТА П.Бямбахүү
  • МУСТА Амаржаргал
  • МУСТА Д.Бурмаа
  • МУСТА Э.Төрмандах, О.Гансувд
  • Шанз - 3
  • Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг
  • Дуучин Э.Ууганбаяр, Э.Түвшинсайхан нар оролцоно.

Тоглолтын тасалбарын үнэ 15 мянган төгрөг. Харин Хандивын данс: 5013166943 /ХААН БАНК/, 1050001234741 /ТӨРИЙН БАНК/

М.Кейт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна