“Челси”-гийн дэмжигчид гишүүнчлэлтэй боллоо

2015 оны 11 сарын 1

“Челси клубын идэвхтэй дэмжигчдийн холбоо”-ноос санаачлан өчигдөр орой болсон "Челси”, “Ливерпүүлклубуудын тоглолтыг хамтдаа үзэж сонирхлоо. Нийт 300-гаад хөгжөөн дэмжигчдийг хамарсан энэ уулзалтын үеэр “Лондон  хүрэх мөрөөдөл” төслийн болон холбооны гишүүнчлэлийн танилцуулгыг хийжээ. Мөн “YTM” группийн ерөнхийлөгч Д.Сэржбүдээ 21 аймгийн салбар холбоодын төлөөлөгчдөд батламж болон хүндэт гишүүдийн гишүүнчлэлийн картыг гардууллаа.

“Челси”-гийн үнэнч фанатууд нэг дор цугласан энэхүү үдшийг Английн “Челси” клубтэй хамтран ажилладаг Японы алдарт “Yokohama” брэнд, “Вай Ти Эм” ХХК, “Кроне” ресторантай хамтран зохион байгуулсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна