VTV Монгол авьяасын эрэлд гарна

2015 оны 11 сарын 1

VTV  телевизээс “Монгол мөрөөдөл биелнэ” уриатай “All or nothing” шоу нэвтрүүлгийг эхлүүлэх болсон талаар тус телевизийн гүйцэтгэх захирал Э.Ганболор, төслийн найруулагч н.Билгүүн нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

“Бид Монголдоо хайртай” төсөл нь гурван жилийн хугацаатай хэрэгжинэ. Төслийн хүрээнд дэлхийн хэмжээний од ямар шалгууртай байх ёстойг бүх шатны шалгаруулалтаар харуулж хамгийн авьяастай ялагчийг тодруулах аж. Зорилго нь монголын залуус дэлхийн хөгжмийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах цаг нь ирсэн гэдгийг харуулахад оршжээ.  

Онцлоход, “All or nothing” нэвтрүүлгээс шалгарсан шилдэг нэг оролцогч америк гаралтай реппер Snoop Dogg-той хамтран уран бүтээл хийж, видео бичлэг хийлгэх эрхтэй болох аж. Дуучин, репперчин бүх залууст энэ боломж нээлттэй.

Харин оролцогчийг бүртгэх бүртгэлийг арваннэгдүгээр сарын 1-4-ний хооронд Үндэсний соёл амралтын хүрээлэнд 10.00-20.00 цагийн хооронд хийх аж. Оролцогч нь хамгийн гол нь өөрийгөө дэлхийн од болон гялалзаж чадна гэсэн итгэл хүсэл эрмэлзтэй байх ёстой. Ялагчид дараах боломж нээлттэй байна.

1.Ялагч Snoop Dogg той хамтран дуулж, клип хийлгэнэ.
2. Монголын шилдэг продюсертэй нэг жилийн хугацаанд хамтран ажиллах 
гэрээ хийнэ.
3. Монголын шилдэг видео студитэй хамтын ажиллагааны гэрээ байгуулна.
4. Ерөнхий Ивээн тэтгэгч байгууллагын нүүр царай болох юм.

Шилдэг оролцогчид

1. Монголын шилдэг продюсертэй нэг жилийн хугацаанд хамтран ажиллах 
гэрээ хийнэ.
2. Монголын шилдэг видео студитэй хамтын ажиллагааны гэрээ байнуулна.
3. Ивээн тэтгэгч байгууллагуудын нүүр царай болно.

Г.ХОРОЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна