Halloween-аар хаалгыг тань тогшив уу?

2015 оны 11 сарын 1

Өчигдөр орой хаалгыг тань жижигхэн “чөтгөрүүд” тогшив уу? “Halloween”-ы баярыг монголчууд, ялангуяа багачууд, залуус маань ач холбогдол өргөн тэмдэглэдэг болжээ. Бямба гаригийн орой л гэхэд янз бүрийн чөтгөр шулам, цус сорогчийн дүрд хувилсан багачууд айлын хаалгыг тогшиж, чихэр гуйгаад амар заяаг нь үзүүлээгүй сурагтай. Чихэр өгөхөөс татгалзсан айлын гадна “Тэнэг айл” гэж бичихээс эхлээд бяцхан “хорлолт”-ыг ч тэд хийхээ мартаагүй гэнэ.

Харин залуусын хувьд “Halloween party”-д явж, сүнсний баяраа хөгжилтэй, хөөртэй тэмдэглээд амжжээ. Ямартай ч нэг үе “үхдлүүдийн баяр” хэмээн халгаадаггүй байсан “Halloween”-ы баярыг багачууд, залуус жил ирэх тусам өргөн дэлгэр тэмдэглэж, урьдаас ямар баатар, цус сорогчийн дүрд хувилахаа хүртэл төлөвлөдөг болжээ.

М.КЕЙТ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна