Гурван улсын лидерүүд уулзаж байна

2015 оны 11 сарын 1

 

Хятад, Япон, Өмнөд Солонгос гурван улсын лидерүүдийн уулзалт өнөөдөр /XI.1/ Сөүл хотод болж байна. Гурван улсын албаныхны дээд хэмжээний уулзалт 2012 оноос хойш анх удаа болж буй юм. Энэхүү уулзалт 2008 оноос 2012 оны хооронд жил бүр болж байсан юм.

 

Японы ерөнхий сайд Шинзо Абе болон Хятадын Ли Кэцян, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Хе нарын уулзалтаас Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаар хамтарсан мэдэгдэл гаргана хэмээн албаныхан мэдээлжээ. Өмнө нь энэ сарын эхээр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе гурвалсан уулзалтаар Японтой харилцаагаа сайжруулж, Зүүн Хойд Азийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх найдвар тавьж буйгаа мэдэгдсэн юм. Харин Хятадын талаас гурван орны дунд эдийн засгийн нийтлэг ашиг сонирхол байгааг онцолжээ.

 

Үүний зэрэгцээ Хятадын ерөнхий сайд Ли Кэцян өчигдөр /Х.31/ Сөүлд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хетэй уулзаж, хоёр орны хооронд худалдаа наймааг нэмэгдүүлэхээр тохиролцсон байна. Хятадын талаас Өмнөд Солонгосоос хүнсний бүтээгдэхүүн импортлох болон роботын судалгаа, хөгжүүлэлтэнд хамтран ажиллахыг нэмэгдүүлэх хүсэлт тавьжээ.

 

Гурван улсын  харилцаанд харилцаанд Японы түрэмгийлэл, газар нутгийн маргаан зэрэг асуудлууд тээг болсоор ирсэн юм.

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна