Онгоцны ослоор 25 хүүхэд амь үрэгджээ

2015 оны 11 сарын 1

 

Оросын «Когалымавиа» компанийн “Airbus A321” онгоц өчигдөр /Х.31/ Синайн хойгт осолдож, 224 хүн амь үрэгдсэн билээ. Шарм-эль-Шейхээс Санкт-Петербург хүрэх нислэгт 217 зорчигч, нисэх багийнхны хамт зорчиж явсан юм. Тэгвэл зорчигчдын дунд 25 нь хүүхэд зорчиж явсны олонхи нь 11 нас хүрээгүй байжээ.

 

Хүүхдүүдийн хамгийн бага нь 10 сартай байсан аж. Харамсалтайгаар амь үрэгдсэн 10 сартай охин эмгэнэлт ослын өмнө нисэх онгоцны буудлын цонхоор гадагш харан зогсох зураг цахим ертөнцөөр цацагджээ. Тэрээр эцэг, эх болон хоёр, гурван настай ах, эгч нарынхаа хамт зорчиж явсан аж.

 

Эх сурвалж: Dailymail

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна