ДАШТ: Б.Мөнгөнзул II байрт бичигдэж байна

2015 оны 11 сарын 1

-ДАШТ-ий зургаа дахь тавилын дараах байдлаар охидын 10 хүртэлх насанд Б.Мөнгөнзул II, 8 хүртэлх насанд Б.Энхсаран IV байрт бичигдэж байна-

Грекийн Порто Каррас хотноо явагдаж буй өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөхөд таван өргийн тоглолт үлдээд байна.

Манай улсаас 26 шатарчин нас насны ангилалд өрсөлдөж байгаагаас зургаадугаар тавилын дараах байдлаар охидын 10 хүртэлх насанд Б.Мөнгөнзул II, 8 хүртэлх насанд Б.Энхсаран нар IV байрт бичигдэж байна.

Тодруулбал, хөвгүүдийн 8 хүртэлх насанд тоглож буй Олон улсын шатрын холбооны дэд мастер Л.Очирбат 5 хожилтойгоор 7 дугаарт байрт, охидын 8 хүртэлх насанд ОУШХМ Б.Энхсаран 5 хожилтойгоор 4 дүгээр байрт, охидын 10 хүртэлх насанд ОУШХМ Б.Мөнгөнзул 5.5 хожилтойгоор 2 дугаар байрт, дэлхийн аварга Д.Мөнхзул 5 хожилтой 6 дугаар байрт бичигдэж, тэргүүлэгчдийн эгнээнд явна.

Шатарчид нийт 11 өрөг тоглох бөгөөд тэмцээн энэ сарын 6-ны өдөр өндөрлөнө.

ОУШХМ Б.Мөнгөнзул 5.5 хожилтойгоор 2 дугаар байрт бичигдэж байна.

Тэмцээний фото агшинг ЭНД дарж үзнэ үү. Тэмцээний дүнг http://chess-results.com-с үзнэ үү.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна