&#34Хөсөгтөн&#34 хамтлагийн Алтайн магтаал

Хуучирсан мэдээ: 2015.11.01-нд нийтлэгдсэн

&#34Хөсөгтөн&#34 хамтлагийн Алтайн магтаал

Ням гаригийн амралтын энэ өдөр "Хөсөгтөн" хамтлаг Алтайн магтаалыг хүргэж байна.

Увай хээ…

Суурал сулбар сундарийгий голтой гэвэл лоо

Таван /ээ/ хумст, тал /уу/ тав /уу/ сээрүү дээр ээ

Чингэл хайрхан чийр болортож л байдаг

Арван /ээ/ гурван Алтай

Гучин гурван оргилтой юу

Далан долоон үеүтэй юү

Суунаг улаан ам /уу/ тай гэвэл

Ийм л /ээ/ учир түүх нь бүрдэгсэн

Ачит хан буурал нутаг

Арван гурван Алтай нутаг минь миний билээ дээ.

Өглөө жингээр униартаж л байдаг

Өдөр дундаа суунаглаж л байдаг гэвэл ло

Үеийн үед өн тарган байдаг

Өргөн өндөр хүдэр баяхан буурал

Алтай хангай хоёр минь билээ дээ…

Ийм л эзэн баяхан буурал

Алтай хангай хоёр

Дүүрэн дүнхийн цэнхэртээд л

Дүрхэрч мануурч униартаж л байдаг гэвэл ло

Настан /ээ/ залуу ялгалгүй

Найрнээ наадамдаа ташуураад

Өнчин хүний өрийг өвтгөж

Өвгөн хүний нойрыг хулжааж

Өдөр шөнөгүй өглөө орой

Дөрвөн цагийн цэнгэл болон шуугилдав дов дов гэв гэв гэнээ лоо

Арвин /ээ/ уужим их тал дурайж л байдаг

Аршаан булгийн ус нь булгилж байдаг гэвэл ло

 

Ангирын галуу шувуу ганганалдаж л байдаг

Арц л сайхан мод нь сагсайлдаж байдаг

Арын харгай мод нь хүрийж л байдаг гэвэл /ээ/

Агь /аа/ гийн шарилж өвс нь шарлаж цэнхэртэж байдаг

Арвин /ээ/ уужим баяхан буурал

Алтай Хангай хоёр минь билээ.

Шилийн цасан хайлан шимээ тэтгэн урсаж л байдаг

Шингэн дуутай хөхөө шувуу шилээ даган донгодож л байдаг

Шимтэйхэн тэжээлтэйхэн баяхан буурал

Алтай Хангай хоёр минь билээ.

Арав /нээ/ гурван Алтай уулын орой дээр нь

Аргал янгир дүүхэлдэж л байдаг гэвэл лоо

Өвөр талын ууланд

Үнэг хярс нь хөөцөлдөж л байдаг

Болжимын сайхан тохойнуудад нь

Булган суусар солбилдож явдаг

Үнэхээрийн сонин сайхан гоёхон буурал

Алтай Хангай хоёр минь билээ.

Суунайн өндөр нуруу дүнхийж л байдаг

Шөрөвгөр улаан ямаа шилээ дамжин

Шөргөөлдөж л явдаг гэвэл ээ

Хаадайн өндөр Тоомойн Торзол нуруу дүнхийж л байдаг

Халиун харлаг тэх нь

Хадаа дамжин харгилдаж л явдаг гэвэл ээ

Хайрын тэжээлтэйхэн үнэхээр сонихон баяхан буурал

Алтай хангай хоёр минь билээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж