Өвөрхангайн оюутны “Спортын бага наадам” болж байна

2015 оны 11 сарын 1

Өвөрхангай аймгийн оюутан залуусын дунд болдог спортын бага наадам Улаанбаатар хотноо болж байна. Тус аймгийн оюутны холбоо “Хөгжлийн төлөөх төв” ТББ-аас зохион байгуулж буй “Спортын бага наадам” сагсан бөмбөг, волейбол, шатар, даам, ширээний теннис, үндэсний бөх гэсэн зургаан төрлөөр болж байна. Бага наадмыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны дарга С.Дэмчиг ивээн тэтгэн явуулж байгаа аж.

"Спортын бага наадам"-ын сагсан бөмбөгийн тэмцээний шилдгүүд өнөөдөр тодорлоо. Харин ирэх долоо хоногт волейбол, даам, шатар, ширээний теннисний төрлүүдийн тэмцээн болох юм. Одоогоор шатар, даам, ширээний теннисний тэмцээн Монголын залуучуудын холбооны Залуус танхимд болохоор тов гарчээ.

Он гаргаад үндэсний бөхийн тэмцээн болж, “Спортын бага наадам” өндөрлөх юм байна.

Сагсан бөмбөгийн тэмцээний дүн:

Эрэгтэй: 

1. Арвайхээр сумын ХАС ХЭЛХЭЭ баг

2. Баянгол сумын баг

3. Хархорин сумын НАЙЗУУД НЭГ ҮЕ баг

Эмэгтэй: 

1. Төгрөг сумын МАЗААЛАЙ баг

2. Арвайхээр сумын МЭРГЭД баг

3. Хархорин сумын ТЭМҮҮЛЭЛ багууд эхний байруудыг эзэллээ.

Өвөрхангай аймгийн оюутны холбооноос уламжлал болгон зохиогдож ирсэн хавар, намрын тэмцээн энэ жилээс “Спортын бага наадам” нэрийн доор зохиогдож байгаа аж.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна