Сурагчдын амралт ирэх мягмар гаригт эхэлнэ

2015 оны 11 сарын 1

2015-2016 оны хичээлийн жилийн нэг, хоёрдугаар ангийнхны нэгдүгээр улирлын амралт өнгөрөгч мягмар гаригаас эхэлсэн. Тэгвэл 3-12 дугаар ангийн сурагчдын амралт ирэх мягмар гариг буюу энэ сарын 3-ны өдрөөс эхэлнэ. Харин ЕБС-ийн хоёрдугаар улирлын хичээл арваннэгдүгээр сарын 10-нд нэгэн зэрэг эхлэх аж.

Өнгөрсөн жил Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт сурагчдын амралт ялгаатай байсан бол энэ жилийн хувьд Монгол Улс даяар нэг цаг хугацаанд амрах юм.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна