Долоо хоногийн өрнийн зурхай

2015 оны 11 сарын 2

Арваннэгдүгээр сарын 02-ноос арваннэгдүгээр сарын 08-ны өдрүүдийн зурхайгаа шинжээрэй.

Хонь:

Сорилт, сонголттой тулгарна. Хийх ажил их байвч хангалттай цаг байхгүйд бухимдана. Ажил, бизнест мэргэжлийн хүний тусламжийг авах шаардлага тулгарч болно. Хамт олны дунд нэр хүнд өсч, ажлын бүтээмж сайн байна. Хайр дурлалын харилцаанд шийдвэртэй алхам хийх хэрэгтэй. Эрүүл мэндийн байдал ажлын ачаалал болон сэтгэл санаанаас хамаарна. Орлогын эх үүсвэрээ алдах магадлалтай.

Үхэр:

Таны бусадтай харилцах чадвар маш сайн байна. Нийтийг хамарсан үйл ажиллагаа, тэмдэглэлт баярт идэвхитэй оролцсоноор олон шинэ танилтай болно. Зарим нэгтэй нь дотно нөхөрлөнө. Удаан хугацаанд санааг чинь зовоосон асуудлыг шийдвэрлэж чадна. Ажилдаа шинэ санаа гаргаж, бүтээлч сэтгэлгээгээр хандах нь бүтээмжийг нэмэгдүүлнэ. Шаардлагагүй зардлаа танаж чадвал санхүүгийн хүндрэл үүсэхгүй. Эрүүл мэндийн байдал сайжирна.

Хамтатгах:

Эмзэг үе. Сэтгэл санааны байдалдаа хяналт тавьж, гуниглаж гутрахгүйг хичээгээрэй. Ажилдаа алдаа гаргаж, төвөгтэй асуудалд ороогдож магадлалтай. Амьдралын эрч хүч буурна. Ихэнх нь ядарч, азгүйтсэнээ мэдэрнэ. Бизнесийн гэрээ хэлцэл байгууллахдаа хянамгай байхыг анхааруулж байна. Эрүүл мэнддээ анхаарч, өөрийгөө бөөцийлөөрэй. Гэр бүлийн харилцаанд таатай.

Мэлхий:

Зорилгодоо анхаарлаа хандуулж, дэмий зүйлд цаг үрэх хэрэггүй. Алиа хошин зан чанар давамгайлж, найз нөхдөө хөгжөөж чадна. Гэвч хэтэрхий шооч, марзан байдал таныг эвгүй байдалд оруулж магадгүй. Зөн совин болон шийдвэр гаргах чадвар тань худалдаа наймаатай холбоотой яриа хэлэлцээг амжилттай дуусгахад тусална. Зарлага хэтэрч, санхүүгийн хүндрэл үүсэх бололтой.

Арслан:

Эдгээр өдрүүдэд олон үйл явдал тохионо. Аз сорьсон алхам хийснээр таны амьдрал эрс өөрчлөгдөнө. Ажил болон бизнест хийх алхмаа сайтар төлөвлөх хэрэгтэй. Төрөлхийн уламжлалыг дагагч таны хандлага энэ долоо хоногт эрс өөрчлөгдөнө. Ер бусын сонирхолтой санаа бодлынхоо төлөө зуршил болон үнэт зүйлээсээ татгалзахад хүрнэ. Эсрэг хүйстний анхаарал тань дээр байх тул хайр дурлалд одтой байна. Халаас нимгэн ч энэ нь таны хувьд асуудал болохгүй.

Охин:

Сэтгэл санаа өөдрөг, догдлол их байна. Хувийн амьдралдаа чухал асуудлыг шийдэх болно. Дотны найз чинь танд их тус хүргэнэ. Ажилдаа өөртөө итгэлтэй, шийдэмгий хандах хэрэгтэй. Эсрэг хүйсний хүнтэй харьцахдаа нээлттэй, шударга байхыг хичээгээрэй. Санхүүгийн байдал сайжирч таныг баярлуулна. Ханиад шуухинаа тусах магадлалтай.

Жинлүүр:

Таны амьдралын эрч хүч нэлээд дээшилнэ. Гэвч ажлын ачааллаас болж ядаргаанд орох магадлалтай. Хамаатан садны эсвэл найз нөхдийн хүний алсын хараагүй үйлдэл таны сэтгэл санааг тавгүйтүүлнэ. Хийх ажил их байхын зэрэгцээ цаг зав багатай байх бололтой. Зүүд нэг хоногийн дараа биелнэ. Том худалдан авалт хийх хэрэггүй. Эрүүл мэнддээ анхаарч зохистой хооллох хэрэгтэй.

Хилэнцэт:

Тогтвортой, тайван долоо хоног. Ажил болон хувийн амьдрал хоёрын хоорондох харьцааг тэнцвэржүүлснээр стресс, бухимдалд бага орно. Ажил, бизнесийн шинэчилсэн төлөвлөгөө таныг завгүй байлгана. Гэвч хэтэрхий ажилдаа улайрч, муйхараар шамдах хэрэггүй. Ажлын бүтээмжээ нэмэгдүүлэхийн тулд өөртөө бага зэрэг завсарлага өгч, толгойгоо сэргээх хэрэгтэй. Агаар салхинд гарч, гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөгөөрэй.

Нум:

Эрүүл мэнддээ анхаар. Хэтрүүлэн идэх эсвэл хоол сойх хэрэггүй. Агаар салхинд гарч, дасгал хөдөлгөөн хийгээрэй. Эргэн тойрныхонтойгоо зөрчилдөж, сэтгэл санаагаар унаж магадгүй. Ажилдаа гол анхаарлаа хандуул. Бүтэн долоо хоногийн ажлаа төлөвлөж, түүнийгээ дагаж мөрдөхийг хичээгээрэй. Идэвхитэй, хөдөлмөрч байснаар орлогоо нэмэгдүүлж чадна.

Матар:

Ажлын ачаалал, сэтгэл санааны дарамт их байна. Хэцүү байдалд орох өдрүүд олон байна. Нөхцөл байдалдаа үнэн зөв дүгнэлт хийхэд хүндрэлтэй байх болно. Ажилдаа алдаа гаргахаас зайлсхийж, удирдлагын өгсөн үүрэг даалгаварт анхаарал хандуулаарай. Хамт олноороо хийсэн ажил илүү амжилттай байна. Эмэгтэй матрууд бүтэшгүй мэт байсан зүйлдээ амархан хүрнэ. Хосын харилцаанд романтик байдал давамгайлна.

Хумх:

Хувийн амьдралдаа чухал шийдвэр гаргана. Хүлээх хариуцлага өндөр байх боловч энэ нь таньд дарамт мэт санагдахгүй. Бусад хүмүүс таньд өгснөөсөө илүүг авах болно. Таны өглөгч, сайхан сэтгэл бусдыг бишрүүлж, хүндлэл төрүүлнэ. Гэр бүлийн харилцаанд зөрчил үүсч магадгүй. Ажил дээр бүх зүйл нэгэн хэвийн үргэлжилнэ. Ашиг орлого нэмэгдэж, сэтгэл санаа өөдрөг байх болно. Эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай.

Загас:

Энэ долоо хоногт та алдаа гаргах магадлал өндөр байна. Чухал шийдвэр гаргахаа түр азнаарай. Ямар ч тохиолдолд хэрүүлээс зайлсхийхийг одод зөвлөж байна. Бизнест нэгийг өгч хоёр болгож авдгийг санаж яваарай. Ажил ихтэй байхын зэрэгцээ зугаа цэнгэлд толгой мэдүүлэх магадлалтай. Эрүүл мэнддээ анхаарч, сэтгэл санаагаа тайван байлга.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна