Хятадын эдийн засгийг ийнхүү дүгнэжээ

2015 оны 11 сарын 2

Дэлхийн эдийн засаг байгууллага (World Economics) нь дэлхийн бүсчилсэн болон улс орнуудын эдийн засаг болоод бизнесийн орчинг сар болгон үнэлэн, ямарваа нэгэн улсын Засгийн газраас огт хамааралгүй дүгнэлт гаргадаг байгууллага юм. Энэ удаад Хятад улсын аравдугаар сарын Борлуулалтын Менежерийн Индекс ямар үзүүлэлттэй гарсныг хүргэж байна. Уг үзүүлэлтийг тооцоолон гаргахад Хятадын зах зээлд бүх төрлийн салбарт үйл ажиллагаа явуулдаг, улсынхаа Дотоодын Нийт Бүтээгдэгдэхүүнд харилцан адилгүй байдлаар хувь нэмрээ оруулдаг нийт 800 гаруй компаниудын мэдээлэл дээр үндэслэн боловсруулжээ.

АРАВДУГААР САР: Хятадын эдийн засгийн удаашрал аравдугаар сард саарав.

Борлуулалтын менежерийн индекс (БМИ) нь эдийн засгийн өсөлтийг дүгнэхдээ, Бизнесийн итгэлтэй байдлын индекс (Business Confidence Index), Зах зээлийн тэлэлт (Market Expansion), Бүтээгдэхүүн борлуулалтын индекс (Product Sales Index), Нэрлэсэн үнийн индекс (Price Charged Index), болон Ажиллагсдын түвшний индекс (Staffing Levels Index) гэсэн суурь үзүүлэлт дээр тулгуурладаг.

Энэ сарын онцлох үзүүлэлтүүд:

  1. Бизнесийн итгэлтэй байдлын индекс хамгийн доод үзүүлэлтээ үзүүллээ.
  2. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлт тогтворжихын хэрээр үйлчилгээ үзүүлэлт өссөн.
  3. Дифляцийн дарамт буурав.

Борлуулалтын менежерийн индекс (Sales Managers` Index)

Хятад улсын БМИ нь өнгөрсөн сартай харьцуулахад ташуу өсөлт үзүүлж, 51.6% гаржээ. Энэ нь Хятад уlсын эдийн засгийн өсөлт нь удаашралтай хэвээр байгааг харуулж байгаа хэрэг юм. Энэхүү багахан хэмжээний өсөлт сүүлийн есөн сарын туршид тасралтгүй бууралт үзүүлж байсан БМИ үзүүлтэд гарсан анхны эерэг өөрчлөлт болж буйгаараа энэ аравдугаар сар онцлогтой үе болж байна.


Одоо суурь индексүүд аравдугаар сард ямар өөрчлөлт үзүүлснийг хүргэе.

1. Үйлдвэрлэл болон үйлчилгээний салбарын БМИ (Manufacturing Sales Managers’ Index and Service sector SMI )

Үйлдвэрлэлийн БМИ нь 51.2% хүрсэн, Үйлчилгээний БМИ нь 52.1% буюу ердөө 0.3%-иар өссөн байна. Дээрх хоёр салбар дахь эдийн засгийн бууралт нь хэдийгээр зогссон боловч, өсөлт нь удааширсан байгааг юаний ханш суларсантай холбон тайлбарлаж байна.


2. Бизнесийн итгэлтэй байдлын индекс (Business Confident Index)

Энэ индекс нь борлуулалтын менежерүүдэд ирэх саруудад хөрөнгө оруулалт, ажил олголт болон бүтээгдэхүүн борлуулалт гэх мэт эдийн засгийн орчны урьдчилсан төсөөллийг бий болгох ач холбоглолтой үзүүлэлт юм. Тэгвэл Хятадын Бизнесийн итгэлтэй байдлын индекс нь сүүлийн арван сарын туршид тасралтгүй буурсаар 52.2% болжээ. Үүнээс ялгаатай нь, Зах зээлийг өсөлтийн индекс (Market Growth Index) сүүүлийн арван сарын туршид бууж байсан хэдий ч аравдугаар сард 51.6% болж өсөлт үзүүлж эхэллээ.


3. Бүтээгдэхүүн борлуулалтын индекс (Product Sales Index)

Уг индексийг тооцохдоо хэлэлцүүлэгт оролцогч компанииудын өөрсдийнх нь борлуулалтын байдал дээр үндэслэн тооцоолжээ. Аравдугаар сард бүтээгдэхүүн борлуулалтын индекс нь хэдийгээр ташуу өсөлт үзүүлсэн боловч энэ нь эдийн засагтаа өсөлт авчрахуйц хэмжээний байж чадаагүй байна.


4. Нэрлэсэн үнийн индекс (Prices Charged Index)

Нэрлэсэн үнийн индекс аравдугаар сард яльгүй өсөлтийг үзүүлж 48.1% болжээ. Хэдийгээр уг үзүүлулт өссөн боловч энэ үзүүлэлт сүүлийн арван нэгэн сарын туршид графикийн 50%-д хүрэхгүй байгаа нь сайшаалтай юм. Үүгээрээ Хятадын эдийн засаг одоо ч дифляцийн дарамтаас ангижраагүй байгааг харуулж байна.


5. Ажиллагсдын түвшний индекс (Staffing Level Index)

Хятадын ажил олголтын байдал хэлбэлзэл зогсонги байдалд орсон бөгөөд Ажилчдын түвшний үзүүлэлт өнгөрсөн сард 51.4% байсан нь энэ сард огт өөрчлөгдөөгүй аж.

Юаний ханшийн суларсан нь ямар үр дүн дагуулав?

Хэлэлцүүлэгт оролцогчдын буюу Хятад улсын борлуулалтын менежерүүдийн зөвхөн 15.2% нь л юаний ханш тэдний бизнест сөргөөр нөлөөлж байгааг хүлээн зөвшөөрчээ.Дийлэнх буюу бараг 80% нь ямар нэгэн өөрчлөлт гараагүй гэж үзжээ.


Дэлхийн Эдийн засгийн байгууллагын Гүйцэтгэх захирал Эд Жонс дээрх үзүүлэлтээс үндэслэн дараах дүгнэлтийг гаргажээ. Үүнд:

Өнгөрөгч есдүгээр сард хамгийн доод үзүүлэлтээ үзүүлээд байсан Хятадын Борлуулалтын Менежерийн Индекс аравдугаар сард сулхан өсөлт үзүүлжээ.. Үйлдвэрлэлийн хэмжээ тогтворжсоноос гадна үйлчилгээний үзүүлэлт мөн адил бага хэмжээний өсөлт үзүүлжээ. Хятадын Дотоодын Нийт Бүтээгдэхүүний өсөлт боломжийн түвшинд байгаа хэдий ч, Бизнесийн итгэлтэй байдлын индекс буурч,Нэрлэсэн үнийн индекс өссөн нь Хятад улсын Борлуулалтын Менежерийн Индекс буурахад хамгийн их нөлөөлжээ.

Зурагт ногоон өнгөөр Хятадын ДНБ-ийг, цэнхэр өнгөөр БМИ-г үзүүлжээ.

Бэлтэсэн: Г.СҮМБЭЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна