"Севилийн үсчин" хошин дуурийг тоглоно

2015 оны 11 сарын 2

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын(УДБЭТ) тайзнаа өнгөрөгч амралтын өдрүүдэд А.Аданы "Жизель" балетыг тоглосон билээ. Тэгвэл тус театрын уран бүтээлчид ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 7, 8-нд 17.00 цагаас Ж.Россини "Севилийн үсчин" хошин дуурийг тоглохоор болсон байна.

Дашрамд дуулгахад, УДБЭТ-ын гоцлол дуучид болон БНСУ-ын Тежон хотын дуурын театрын дуучдын хамтарсан Г.Доницетти "Лучиа ди Ламмермур" дуурь энэ сарын 26-29-ны өдрүүдэд Тежон хотын дуурийн театраа тоглогдоно. УДБЭТ-ын гоцлол дуучин СТА Р.Доржхорол, Б.Гомбо-Очир, Б.Батжаргал нарын уран бүтээлчид БНСУ-ыг зорьсон бөгөөд тэд тоглолтын сургуулилтадаа ороод эхэлжээ.

Ч.БОЛОР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна