Сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих байршлын зурвас газарт орсон иргэдэд үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговор олгоно

Хуучирсан мэдээ: 2015.11.02-нд нийтлэгдсэн

Сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих байршлын зурвас газарт орсон иргэдэд үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговор олгоно

Сургууль, цэцэрлэгийн цогцолбор барих байршлын зурвас газарт орсон иргэдэд үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговор олгоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/848 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалт”-аар баталсан Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт барих бага сургууль цэцэрлэгийн цогцолборын барилгын газарт орсон иргэдийн өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хөрөнгийн хэмжээг баталлаа.

Иргэдийн өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгийг нөхөх олговортойгоор эргүүлэн авах 456 сая 801мянган төгрөгийг 2015 оны төсөвт батлагдсан нөхөх олговрын хөрөнгөөс гаргахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, иргэдийн өмчлөлийн газар, үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж гэрээнд заасан хугацаанд газар чөлөөлөхийг Өмчийн харилцааны газарт тус тус даалгав.

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч  С.Очирбат нарт үүрэг болголоо.


СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР БАРИХ БАЙРШЛЫН ЗУРВАС ГАЗАРТ ОРСОН БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 23 ДУГААР ХОРООНЫ ИРГЭДИЙН ҮЛ ХӨДЛӨХ ЭД
ХӨРӨНГИЙН НӨХӨХ ОЛГОВРЫН ТӨСӨВ

д/д

Газар өмчлөгч, эзэмшигчийн нэр

Хаяг хашааны дугаар

Хөрөнгийн нөхөх олговрын хэмжээ үнэ /төгрөг/

Сургууль, цэцэрлэгийн барилгын газарт орсон газрын үнэлгээ

Эдэлбэрийн хэлбэр

Кадастрын зураглалын үнэ

Нийт /төг/

Үл хөдлөх хөрөнгө

Эд хөрөнгө

Хэмжээ /м2/

Үнэ /төгрөг/

0

1

2

3

4

5

6

7

8

9

1

Лхагва Бямбадорж

БГД 23 дугаар хороо Зүүн ард аюуш 15-411 тоот

73 841 326

2 678 674

420 м2

18 480 000

Өмчилсөн

95 000 000

2

Өлзийбүрэн Тайванхүү

БГД 23 дугаар хороо Зүүн ард аюуш 10-305 тоот

63 867 137

10 820 863

348 м2

15 312 000

Өмчилсөн

90 000 000

3

Амгалан Идэрчулуун

БГД 23 дугаар хороо Зүүн ард аюуш 10-301 тоот

35 813 697

4 166 303

455 м2

20 020 000

Өмчилсөн

60 000 000

4

Лувсандагва Лхагвадорж

БГД 23 дугаар хороо Зүүн ард аюуш 10-302

36 465 913

5 607 964

312 м2

13 728 000

Өмчилсөн

55 801 877

5

Энхтайван Ууганбаатар

БГД 23 дугаар хороо Зүүн ард аюуш 10-304а

35 428 000

4 300 000

188 м2

8 272 000

Өмчилсөн

48 000 000

6

Энхтайван Баасанхүү

БГД 23 дугаар хороо Зүүн ард аюуш 10-304

61 357 000

647 000

409 м2

17 996 000

Өмчилсөн

80 000 000

7

Энхтайван Отгонбаатар

БГД 23 дугаар хороо Зүүн ард аюуш 11-339

7 004 849

579 151

464 м2

20 416 000

Өмчилсөн

28 000 000

Нийт дүн-7

 

 

 

 

 

 

456 801 877

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж