Намын бүлгүүд хуралдана

2015 оны 11 сарын 2

УИХ дахь нам эвслийн бүлгүүд өнөөдөр хуралдаж, Монгол Улсын 2016 оны нэгдсэн төсвийн хуулийг хэлэлцэнэ. Хуульд зааснаар төсвийн хуулийг тусгай дэгээр хэлэлцдэг бөгөөд дөрвөн шатны хэлэлцүүлэг хийх ёстой. Мөн арваннэгдүгээр сарын 15-нд багтаан батлах хуультай. Одоогоор Монгол Улсын 2016 оны төсвийн хууль нь хоёр дахь шатны хэлэлцүүлэгт байгаа.

Засгийн газар дээрх төсвийн хуулийг өргөн мэдүүлэхдээ алдагдлыг 3.3 хувьд барих, ам.долларыг мөн 2030 төгрөгөөр тооцсон. Харин УИХ-ын төвшинд алдагдлыг 0 болгох шаардлагатай гэсэн байр суурийг нэр бүхий гишүүд илэрхийлж байгаа ч өнгөрсөн долоо хоногт 2015 оны төсвийн хуулийг батлахдаа алдагдлыг 5 хувьтай тэнцүүлж баталсан юм.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна