Монгол, Хятадын бизнес эрхлэгчдэд таатай боломжууд нэмэгдсээр байна

2015 оны 11 сарын 2

Монгол улс, БНХАУ хоорондын стратегийн түншлэл, хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой “Монгол-Хятадын Анхдугаар экспо” БНХАУ-ын Хөх хотноо 10-р сарын 22-ноос 24-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус экспод Худалдаа, хөгжлийн банк нь Хятадын банкуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хоёр орны худалдаа, эдийн засагт банкны салбарын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх зорилготой оролцож, Хятадын Тариалангийн банк (Agricultural bank of China)-тай “Худалдааны санхүүжилтийн бизнест хамтран ажиллах санамж бичиг”, Хятадын банк (Bank of China)-тай “Төгрөгийн зузаатгалын бизнест хамтран ажиллах санамж бичиг”-үүдэд тус тус гарын үсэг зурлаа.

Дээрх санамж бичгүүдийг байгуулснаар ХХБ-ны харилцагчид Хятадын Тариалангийн банкаар дамжуулан худалдааны санхүүжилт авах боломж илүүтэй нэмэгдэж, мөн Хятадын банк нь ХХБ-нд төгрөгийн данстай болж, төгрөгийн зузаатгал авснаар өөрийн салбараараа дамжуулан хоёр орны худалдааны бизнес эрхлэгч ААН, иргэдэд төгрөг солих үйлчилгээг үзүүлж эхлэж байгаа юм.

Тус экспогийн үеэр “Монгол-Хятадын банк, санхүүгийн хамтын ажиллагаа, хөгжлийн форум” зохиогдсон бөгөөд уг форумд хоёр улсын томоохон арилжааны банкуудын удирдлагууд оролцож, Монголын банкны холбооны Ерөнхийлөгч, ХХБ-ны Гүйцэтгэх захирлын Тэргүүн орлогч О.Орхон “Монгол улсын банкны салбар ба Хятад, Монголын хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл танилцууллаа.


 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна